Thursday, April 8, 2010

Бурхан багшийн тангараг


Хүмүүс хорвоогийн шунал тачаалаас салж ангижрах туйлаас хэцүү. Эрт дээр үеээс тэд муу үйл үйлдэж, төөрөлдөж буй билээ. Тиймээс ч тэд Бурхан мөн чанартай боловч, түүнийгээ илрүүлэн гаргаж үл чадна.
Хүний зан чанарыг сайн мэддэг Бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж, Дээд зэргийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовж зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүний тулд тэрбээр олон тангараг өргөж, өөрт нь ямарч хүнд сорил ториолдсон бололцоотой бүхнийг хийхээ андгайлж:
а) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрж буй хүмүүс Бурханы хутгийг олж чадахгүй буюу гэгээрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
б) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ хязгаарлагдмал, ертөнцийн өнцөг булан бүрт хүрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
в Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний амьдрал хязгаарлагдмал, тодорхой он жилд багтахаар байвал би өөрөө гэгээрэхгүй.
г) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны бурхад миний нэрийг магтан дуулж алдаршуулахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
д) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс миний сургаалд гүн гүнзгий итгэн сүсэглэж, миний ертөнцөд мэндлэхийг хүсч, миний нэрийг амандаа арав давтавч тэгж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
е) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний сургаалыг дагахаар шийдсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс орон буяныг үйлдэж чин сэтгэлээсээ хүсээд үхэхэд нь би агуу их бодьсад нарын хамт тодрон гарч ирэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
ж) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс миний тухай танин мэдээд, миний ертөнцийн тухай мөрөөдөж, тэнд мэндлэхийг чин зүрхнээсээ хүсэн буяны үрийг таривч тэгж чадахгүй байвал би өөрөө гэгээрэхгүй.
з) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрөл олсон хэн ч гэсэн Бурхан багш болж бусад хүмүүсийг сургаж, тэднийг гэгээрэл, Их нигүүлсэнгүй сэтгэлийн буян руу залж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
и) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ гийсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс бие сэтгэлээрээ эс тайвширч, энэ ертөнцөд бусдаас илүү болохын хүслээр бадрахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
к) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс намайг таньж мэдээд амьдарвал, үхлийн тухай нарийн үнэнийг эс ухаарч, гүн их оюун ухааныг эс олвол би өөрөө гэгээрэхгүй.
Би эдгээр тангаргийг өргөж байна. Хэрэв миний энэ бүх хүсэл эс биелэвээс би өөрөө гэгээрэхгүй. Би бээр шавхагдашгүй гэрэл гэгээний эх булаг болж, бүх орныг гийгүүлэн гэрэлтүүлж хүмүүсийг төөрөгдлөөс ангижруулж, хүмүүст сургаалын санг нээж, газар сайгүй буяныг үйлдэх болно.
Тиймээ энэ бол зөвхөн Будда багшийн хэлсэн зүйл бус бүх шашины гэгээнтнүүдийн илрүүлсэн зүйл бизээ. Ямар ч шашинтай байсан та үүгээр өөрийн сүслэн дагах бүгдэд адилхан тэр бурханд туслахыг хичээмүй.

No comments:

Post a Comment