Friday, April 30, 2010

Бяцхан Popcorn

Хөөрхөн юмаа. Сэтгэл хөдөлгөчихлөө. Би энэ анимтай адилхан аним хийнэээээ!!!!

VISUAL - Хичээлийг нь үзэж байгаа маа

Энэ бол урлагийг олон талаар нь судлах хэлбэр. Эсвэл хэлбэр дүрс зүйлсийг урлаг болгох.

Thursday, April 29, 2010

Та нар шумыг нь сонсоод үз дээ...

Дэлхий дээр минь тохиолдож магадгүй л юм.

Хэрвээ хойд туйлын мөс хайлж ууршаад бороо болон орвол цагаан баавгай бидний дээрээс бороо шиг л орох болох нь дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хэрвээ чи хэлгүй дүлий дээр нь бас ямарч илэрхийлэх чадваргүй байхад чиний орон гэр хоол хүнсийг чинь ухаантай хэрнээ тэнэг хүмүүс авах гээд байвал чи ямар өрөвдөлтэй вэ?

Monday, April 26, 2010

UP remix БҮЖИГЛЭЭРЭЙ

Аймшигийн Аним - ALMA

Мөнхийн Долоон Нүгэл

1. Хөдөлмөрөөр олоогүй нүгэл
2. Хүмүүсийн ухамсаргүй цэнгэл
3. Хөндий хоосон мэдэмхийрэл
4. Эрхэмлэх суртахуунгүй арилжаа
5. Энэрхүйг гээсэн шинжлэх ухаан
6. Бие сэтгэлээ өгөөгүй шашин
7. Баримтлах зарчимгүй улс төр.
Махатма Ганди

Saturday, April 24, 2010

Friday, April 23, 2010

Stop Motion-г ядаж ингэж хийх хэрэгтэй юм шиг байна.

Бидэнд бие биедээ туслах үе дандаа байх болно.

A Leg Up

Smart may brains, but stupid has been the balls.
Ухаанлаг хүмүүст тархи, тэнэгүүдэд зориг байдаг.

Хөөрхөн 3D anim байна.

Aforism-6

- Агуу их эрэлт хийхгүйгээр агуу их нээлт хийнэ гэж үгүй.
- Амьдарна гэдэг мэдэрэхгүйгээр эрж хайхтай адил юм. Огт эрж хайхгүй байна гэдэг амьдрахгүйтэй адил юм.
- Сэтгэлийг тань байн байн эзэмдэх мөрөөдлүүд ирээдүйг тань бүтээн босгох тоосго болон хувирна.
- Амьдарлын сүүдэртэй талыг харж явдаг хүмүүст асуудлаа шийдэх тухай бодох цаг хэзээ ч олдохгүй.
- Амжилтгүй байна гэдэг хийж чадахгүйдээ бус, хийж чадахгүй хэмээн бодохдоо байгаа юм.

Maybe..............Шүтэн бишрэх ээ гэж...........

Онгон цэвэр байгалийн өмнө биш, байгалийн зургийн өмнө дуу алдацгаах юм. Алдар цуутны зурсан навчны биш авъяасны үнэр ханхалсан модны хуулбарыг ханандаа өлгөхийн тулд мөнөөхөн ногоон модоо огтлон авчирч, хүрээ жааз хийж байна. Ямар их төөрөгдөл вэ?

Yapan хөөрхөн anime



Aforism-5

-Хүн шийдвэр гаргасан л бол дуустал нь биелүүлэх хэрэгтэй.
-Эхэлсэн ажлаа дуусгаж сурвал, амьдрал чинь хоосон хоцрохгүй.
-Хүнд хийсэн зүйлээ харахаас өөр зоригжуулах зүйл үгүй.
-Хүн өөрийгөө амжилтанд хүрч чадахыг танин мэдэх нь, эрдэнэсээр дүүрэн агуйг илэрүүлхээс илүү үнэ цэнэтэй.
-Хийж чадна гэдэгтээ итгэж чадахгүй тохиолдолд хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй.
-Аливаа ажлыг эсвэл бүү эхэл, хэрвээ эхэлсэн бол дуустал нь гүйцээ.

Tuesday, April 20, 2010

Эквадор орноор аялавал авах бэлэг

Guaykil хотын гурван гайхалтай эдлэл маш алдартай. Бальс гэдэг модоор хийсэн бэлэг дурсгал, тогуа гэх самар, дал модны утсаар сүлжсэн панама гэх бүрх малгай жуулчин хүн бүрийн заавал авах билэг.

Театертай танилцсан нь


Өглөө баларсаан сэрүүлгээ сонсолгүй нам унтчихаж. Хоёрдугаар цагаасаа хичээл дээрээ очилоо. Тэгсэн чинь их чухал хичээл үзээл өнгөрчихөждээ харамсалтай л байна.
Гэхдээ Кино найруулгын маань багш их сонирхолтой хичээлээ гоё заадаг л даа. Бүгдээрээ завтай дээрээ үзсэн хичээлтэйгээ бодитоор танилцахаар шийдсэн юм. Тэгээд хоёрдугаар цагаасаа ирцээ бүртэгчихээд Чех Монголын найрамдалт харилцааг тогтоосны ойн хүрээнд явагдаж байгаа Кино өдрүүдийн урилгын хичээл тасалдаггүй тэмцээнд сайн оролцсон хүүхдүүдэд өгөв. Би найзтайгаа авахаар шийдсэн юм. Инээдмийн киноны урилга байв.
Тэгээд дараа нь хичээлтэй хичээлгүй бүгд багшийг дагаад Драмын Театер ("Улсын Драмын Акдемик Театер" хуучинвтар) руу явцгаав. Багшч найруулагчын алхаагаар маш хурдан урд гаран алхаж гарав даа. Хурдхан шиг л найзтайгаа хойноос нь гүцэж очиж амжив.
За одоо Театераа танилцуулая. Театерт орохдоо Тасалбараа аваад цагаасаа хоцрохгүй очиж, хамгийн гоё хувцасаа өмсөж орох ёстой. Театерын хаалгаар оронгуут үүдний хэсгийн танхимийг Пестибүль гэнэ. Түүнээс 2 тийшээ байрлах үзэгслэн гардаг хэсгийг Фойн. Үзэгчдийн суудаг том заалыг Партер, мэдээж урд Тайз, дээр гэж болох 2 давхарын суудаг хэсгийг Бельтаж, танхимын хоёр талын тусгай суудлуудыг Лоож, бельтажны дээр тусгай оюутнууд үзэх хэсгийг Галлерей, хамгийн арын цагаан хөшгийг Горизонт, түүний дараа гэрлүүд байдаг ба тайзны дээрээс өгөх гэрлийг Софет, доороос өгөхийг Подсвет, хажуу талаас өгдөг гэрлийг Планшет, нүүрний гэрлүүдийг Ложны гэрэл гэх мэтчилэн хэлдэг.
МЭӨ 5-р зуунд театер Грек оронд үүссэн. Жүжигт тоглох байр хэрэгтэй болсон учираас хагас дугуй стидионыг анх (ампи театер) бий болжээ. Энэ нь МЭӨ 4-р зуунаас асар ихээр хөгжсөн ампи театрыг байгуулж байв. Эртний эмгэнэлт жүжгүүд нь орхестр (хагас дугуй) анх үүсчээ. 2000 хүн орох багтаамжтай ампи театер байжээ.
Тэгээд театер бол хүнийг хамгийн соёлч болгодог урлаг ажээ.
Театерт ороход зааланд жүжгийн шалгалттай байсан учираас бид тэнд гэтэж явж байгаад тун удалгүй олон юм үзэж чадалгүй гарсан л даа. Гэхдээ би театерт зөндөө орж үзэж байсан. Тийм олон ёс журмуудыг нь л мэддэггүй байсан нь харамсалтай.
Та босоо явсных театерт орж шимтэн үзэж байгаарай.

Monday, April 19, 2010

Zaawal uzeerei

Yanaa bi uls turiin medee uzchihlee!!! Gehdee ene anim bolohoor ih huurhun yumaa. Ih olon egzegtei zuiliig unen zuwuur hundsun sanagdlaa. Ta zaawal uzeh heregtei gej bodoj bn.

Sunday, April 18, 2010

F.Chopin


Өнөөдөр Дуурь Бүжигийн Эрдэмийн Театерт бүжгийн жүжиг үзэхээр очилоо. Тэнд Болгар Монголын найрамдалт харилцаа тогтоосны ойн баярын хүрээнд алдарт хөгжмийн зохиолч П.Шупенийний 200-н насны тоглолтыг нь тавьсан юм. Олон гайхалтай Этүд гэж нэрлэдэг сонгодог даралтат (төгөлдөр хуур) хөгжмүүдийн төрлөөр бүтээлээ туурвадаг байсан аж. Тэрээр өөрөөсөө хэдэн насаар эгч улс төрч цариалаг гэхээргүй эмэгтэйн сэтгэлд дурлаж гэр бүл болоод амьдарсан гэдэг нь түүнийг гадаад дүр байдал биш дотоод гоо сайхныг хүндэлдэг хүн байсныг илтэгдэг байна.
Түүний концерт олон арван симфонуудынх нь багахан хэсгээр Хөгжим Бүжгийн сурагч төгсөгч хүүхдүүдийн тоглолтоор эхэлсэн юм. Тоглогдсон аясуудыг сонсож байхад намуухан, хэмнэл ихтэй санагдсан. Зарим нэг уянгын киноон дээр гардаг танил аяс байсан шүү.
Тоглолтын хоёрдугаар хэсэн нь түүний "Шопенина" хэмээх бүжгийн жүжигийг багахан хэмжээний хүнтэй симфонь орхестрын тоглолтоор үргэлжиллээ. Баллеть гэдэг чинь сайн анхааралтай үзэхгүй бол урлаг гадарлахгүй хүн олгоход бэрх эд байна лээ шүү. Хамгийн гол нь театер гэдэг бол гайхамшигтай ордон билээ. Тэнд байх гэдэг бол бие даасан хүний хамгийн дээд зэргийн соёлыг үзүүлэх ёстой газар юм. Хоцрохгүй орох, суудалдаа зөв суух, бусдад саад болохгүй байх, зөв дэгжин хувцасласан байх, театарт хүнсний зүйлийг хэрэглэхгүй байх зэргээр хамгийн чухал олон соёлын баримтлах ёстой.
Босоо явсных театерт орж шимтэн үзэж байгаарай.

Friday, April 16, 2010

Саргүй шөнө


Саргүй шөнө уйлах бүр хуурайлж
Сүүний амт дууны эгшигээр
Энэ хорвоог надтай бүүвэйлсэн
Элбэрэлт ээжийгээ би хайрлаж явнаа.
Дахилт:
Зовлонгийн хатууг хайраараа уярааж чадсан
Заяах насандаа хайраар амьдрах
Эргэн орчлонг хайраараа сөхрүүлж чадсан
Энхрий ээждээ хүү нь хайртай

Алдаж онох томоогүй насыг аргадан
Алганы амт ширүүн үгээр
Хайраа нууж үнэнийг ойлгуулсан
Халамжит аавыгаа би хайхлаж явнаа
Дахилт:

Хайрын дурсамж


Зүрхнээс хайлан ундраад
Зүйрлэшгүй ялдам аялгууг уяран бүжээд
Уяхан танхилхан бие жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхэлгээ эргэтэл энхрийлж явна.
(Хайрын дуу миний хүслийн дуу
Халуун бодлын аялгуу хослон явсан
Хайрын минь дурсамж )2
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал бодолд оршиноjavascript:void(0).

Wednesday, April 14, 2010

Aforism-4

Үдэш бээр бясалгал хийж, чимээ аниргүй сууж, унтахынхаа өмнө салхинд түр гарах хэрэгтэй. Шөнө болоход хоёр хөлөө давхарлан баруун талаараа хэвтэж, маргаашийг бодсоор аажимхан нойрсож, үүрээр чимээ шуугиан гаргалгүй дахин бясалгал хийж, эрүүл агаарт түр гарвал зохино. \Будда\

Thursday, April 8, 2010

Залуус залуустаа дурлаж байна

Бурхан багшийн тангараг


Хүмүүс хорвоогийн шунал тачаалаас салж ангижрах туйлаас хэцүү. Эрт дээр үеээс тэд муу үйл үйлдэж, төөрөлдөж буй билээ. Тиймээс ч тэд Бурхан мөн чанартай боловч, түүнийгээ илрүүлэн гаргаж үл чадна.
Хүний зан чанарыг сайн мэддэг Бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж, Дээд зэргийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовж зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүний тулд тэрбээр олон тангараг өргөж, өөрт нь ямарч хүнд сорил ториолдсон бололцоотой бүхнийг хийхээ андгайлж:
а) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрж буй хүмүүс Бурханы хутгийг олж чадахгүй буюу гэгээрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
б) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ хязгаарлагдмал, ертөнцийн өнцөг булан бүрт хүрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
в Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний амьдрал хязгаарлагдмал, тодорхой он жилд багтахаар байвал би өөрөө гэгээрэхгүй.
г) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны бурхад миний нэрийг магтан дуулж алдаршуулахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
д) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс миний сургаалд гүн гүнзгий итгэн сүсэглэж, миний ертөнцөд мэндлэхийг хүсч, миний нэрийг амандаа арав давтавч тэгж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
е) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний сургаалыг дагахаар шийдсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс орон буяныг үйлдэж чин сэтгэлээсээ хүсээд үхэхэд нь би агуу их бодьсад нарын хамт тодрон гарч ирэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
ж) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс миний тухай танин мэдээд, миний ертөнцийн тухай мөрөөдөж, тэнд мэндлэхийг чин зүрхнээсээ хүсэн буяны үрийг таривч тэгж чадахгүй байвал би өөрөө гэгээрэхгүй.
з) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрөл олсон хэн ч гэсэн Бурхан багш болж бусад хүмүүсийг сургаж, тэднийг гэгээрэл, Их нигүүлсэнгүй сэтгэлийн буян руу залж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
и) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ гийсэн ертөнцийн бүх арван зүгийн орны хүмүүс бие сэтгэлээрээ эс тайвширч, энэ ертөнцөд бусдаас илүү болохын хүслээр бадрахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
к) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, ертөнцийн бүх арван зүйгийн орны хүмүүс намайг таньж мэдээд амьдарвал, үхлийн тухай нарийн үнэнийг эс ухаарч, гүн их оюун ухааныг эс олвол би өөрөө гэгээрэхгүй.
Би эдгээр тангаргийг өргөж байна. Хэрэв миний энэ бүх хүсэл эс биелэвээс би өөрөө гэгээрэхгүй. Би бээр шавхагдашгүй гэрэл гэгээний эх булаг болж, бүх орныг гийгүүлэн гэрэлтүүлж хүмүүсийг төөрөгдлөөс ангижруулж, хүмүүст сургаалын санг нээж, газар сайгүй буяныг үйлдэх болно.
Тиймээ энэ бол зөвхөн Будда багшийн хэлсэн зүйл бус бүх шашины гэгээнтнүүдийн илрүүлсэн зүйл бизээ. Ямар ч шашинтай байсан та үүгээр өөрийн сүслэн дагах бүгдэд адилхан тэр бурханд туслахыг хичээмүй.

Wednesday, April 7, 2010

Хааны тактик


Монголчууд зөвхөн терророор ялан дийлж байсан гэвэл өрөөсгөл болно. Тэдний ялалтын нууц нь тухайн үеийн тэргүүн зэвсэглэл, цэргийн эрдэмийн ажилтай хослуулж байсанд оршино. Талынхан хүлэг морьддоо хайртай. "Монголын нууц товчоо"-д хүлэг морьдыг гол баатруудтай зэрэгцүүлэн дуулж байдаг. Өнгөц харвал бие бялдар, чадал тэсвэрээрээ эзэнтэйгээ адилхан гэмээр. Хүйтэнд цас чавчлаад өвс олоод идчихнэ. Монгол морины энэ чанар нь Бат хааны цэргүүдэд өвлийн цагаар Орост халдах боломж өгч байлаа. Нэхий дээлтэй, эсгий оймостой гуталтай монголчуудад хүйтэн өвөл саад биш байв. Хожим нь тэр эсгий оймосноос үлгэрлээд орсууд эсгий гутал хийгээд сурчихсан юм.
Жирийн цэрэг нь гурван ч морьтойгоо аянд гардаг. Ачлагатай ч гэсэн монголчууд өдөрт зуугаад км замыг туулж чаддаг. Тулалдаан хийж яваа ч тэд дэлхийн хоёрдугаар дайны моторт цэргээс ч хурдан байжээ. Тэдний ачлага нь авсаархан, "хангамжийн бааз" нь өмнө байгаа дайсны газар нутаг байв. морьтон бүр өөрийн заавал байх хүнсний нөөцөнд борц, ааруул, хурууд авч явна. Хэрэгцээтэй үедээ мориныхоо судсыг ханаад цусын ууж, шархыг нь шүрмэсэн утсаар боогоод орхино. Хүлэг моридоос нь гадна тэдний "гайхамшигт зэвсэг" нь үелэн нөөгдсөн нум сум, Янз бүрийн мод, эврийг амьтны гаралтай цавуугаар нааж хийсэн нум нь сурамгай хүмүүст галт зэвсэгээс дутахгүй зэвсэг болж байлаа. Аян дайн, нүүдлийн амьдрал тэдэнп хатуужил, тэвчээр өгчээ. Бараг эмнэлэгийн тусламж хэрэггүй байв. Хятадад хийсэн аян дайны үеэр монголын армид хятадын бүхэл бүтэн мэс засалчдын анги ажиллаж байсан юм. Тулалдааны өмнө цэрэг бүр торгон цамцыг норгож өмсөнө. Сум биеэнд тусахад торго сумын хамт биенд орж цааш нэвтрэхэд нь саад болохоос гадна түүнийг салгахад хэрэгтэй байжээ.
Морин цэргээс бүрдэх монголын арми аравтын системыг үндэс болгон авсан ба хамгийн том нэгтгэл түмэн 10000 хүнтэй. тэр 1000 хүнтэй 10 хороо буюу мянгатаас бүрдэнэ. Хороо нь 10 суман буюу зуутуудаас, зуут нь 10 тасаг буюу аравтаас бүрдэнэ. Гурван түмэн нийлж арми ба армийн корпус болно...
Хүнд ба хөнгөн морин цэргийн зохицол монголчуудын уян хатан тактикийг бий болгожээ. Хөнгөн зэвсэгт морин цэрэг дуулганаас өөр хуяг өмсөхгүй, тахир сэлэм, нум сум, жад, аргамжаар зэвсэглэндсэн бөгөөд армийн тал илүү хувийг бүрдүүлнэ. Тэдний гол үүрэг нь тагнуул хийх, хүнд зэвсэгт морин цэргийг дэмжих ба зугтаж буй дайсныг мөрдөн хөөх нэг үгээр дайсныг зайнаас хөнөөх...
Чингис хаанаас хойш хэдэн зууны турш хадалгаан зохион байгуулалтаараа монголчуудыг гүйцэх арми алга л байлаа. Гэнэт гарч ирэн довтолгоо хийх, эсвэл ухран зугтаж дайснаа ядруулснаар эцэст нь тэднийг хүнд морин цэргийнхээ цохилтонд авчран сөнөөдөг. Дайсныг төөрөгдүүлэх зорилгоор монголчууд анх удаа утаан хөшиг хэрэглэсэн юм. Стратегийн гол хүчин зүйл нь бут цохигдсон дайсныг мөшгөн хөөж бүрмөсөн устгах явдал юм. Дайсны хохирлыг тоолох ер бусын аргатай байв. Алагдсан дайснуудын баруун чихийг огтлон цуглуулж хохирлыг нь яс тоолон гаргадаг байлаа...
Монголчууд өвөл дайтхыг голлон үзнэ. Гол мөрний мөс хөлдөж мал морьдыг даах болсон цагт гол тулаанаа хийдэг байв. 1241 онд Батын цэрэг Дунай мөрний эрэг дээр мал сүрэг үлдээв. Бүслэлтэнд байсан унгарчууд голын мөсөөр малыг туун авсны дараа монголчууд довтолгоо хийж болохыг ойлгосон байна. Талын бүдүүлгүүдийн үй түм гэсэн домгийг даймныхаа зүрхийг үхүүлхээр Чингис хаан өөрөө тараасан байна.
"Хэрэв тэд дандаа ялдаг байсан нь тэр нь стратегийн зориг, тактикийн ажиллагаагы тодорхойд буй. Чингис хаан ба түүний жанжинууд цэрэг дайны урлагийг хамгийн дээд өндөрлөгүүдийн нэрд гаргасан юм" хэмээн монголчуудын тухай францын цэргийн жанжинт Рэнк бичсэн байна.
Гадаадынхан монголын тухай иймэрхүү мэддэг юм байна. Яг сая Marvel-н бүтээл "Iron Man" кинон дээр "Нум харваа нэг үе хамгийн шилдэг технологи байлаа. Тэр зэвсэгээр Чингис хаан Номхон далайгаас Украйн хүртэл эзэлсэн тэр улс нь Макендонын Александрын эзэнт улсаас хоёр дахин их, Ромын эзэнт улсын нутгаас дөрөв дахин том" гэсэн текст гарч байхын. Энэ нийтлэл дээр ийм үг байсан ч би бичээгүй юм. Та сонирхож байвал бусад site-уудаас хайгаарай олдох байх.

Friday, April 2, 2010

Duugee suulchiin zamd ni udey de... uuchlaarai duu mini

Би одоо уйлж чадахгүй байгаадаа харамсалтай байна. Анги дээрээ байгаа учираас л даа. Миний муу эмээгийн хайртай ач дүү маань өнөөдөр амьсгал хурааж байна. Гурван жилийн өмнө аав нь бас ингээд явж байсан. Тэр дүү бол үнэхээр муу хүүхэд байсан гэж санаж байсан ч одоо тэр бодолдоо харамсаад ч барахгүй нь. Миний хажууд саяхан л хагас жил орчим амьдарсан гэтэл би түүний гаргаж байсан алдааг л загнаж байсан боловчиг хэзээ ойлгуулж хэлж өгч амьжлаа даа. Одоо би түүний төлөө юу хийж амжих вэ? ...
Хэрхэн 18-хан насыг шүргэж яваа хүү ингэтлээ бие нь муудаж, бүх зүйл өвчилөн амь нас нь дээсэн дөрөөн дээр хүрснийг хэлэхэд үнэхээр харамсалтай. Тэр нь ядаргаа байлаа. Хавар болж хамаг хүмүүс л нозоор ч хэцүүдсан цагт ядарах байж болох ч очиж очиж тоглоомноос болсон юм. РС game, Counter Strike, Dota л ердөө байсыма. Одооч том болж их сургуульд орсон хэрнээ тоглоом тоглож үнэт цаг зав, олон боломжоо алдаж байгаа хүүхдүүдийг хараад харамсдаг л да...
Одоо шөнө дунд болж байна. Гэтэл утас дуугарлаа. 3 цаг хагас гээд түүний биенсээс нь амьсгалуулж байсан амь нь тасран одохдоо хайртай бүхнээс нь анир чимээгүй хөтлөөд хагацуулан одлоо.
Түүнийг санаж байгаа бүхэн гэгээнээр дурсав.

Thursday, April 1, 2010

Чихэнд чимэгтэй, үг хэллэгийг ашигла

Үйл ажиллагааг өдөөх нааштай, чихэнд чимэгтэй үг, хэллэгийг ашигла.
Эрч хүчний цэнэгтэй, сонсогч нарыг догдлуулж, мөн өөрийн үгийн нөөцөндоруулж болох үгс:

Аврах ; Тав тух
Аюулгүй байлдалд ; Таашаал
Ашигтай ; Тохиромжтой
Алдартай ; Үйлчилгээ
Бид ; Үнэмшилтэй
Баяраллаа ; Үр дүн
Баталгаатай ; Үнэлэх
Бахархал ; Ойлгох
Баталгаа өгөх ; Орчин үе
Давтагдашгүй ; Өгөөж
Итгэл ;Хараат
Ер бусын ; Хамгаалалт
Моодны ; Хайр
Мөнгө ; Хөнгөн
Нэр хүнд ; Хэмнэлт
Нэр төр ; Хувиарлах
Сонирхолтой ; Чанар
Судлах ; Шаардлагатай
Сэтгэлийн тэнхээ ; Шинэ
Та ; Шинжээч
Туршилтын ; Эрүүл мэнд
Тусламж ; Элдэг ааш

Эдгээр үгний зарим нь сэтгэлийн гүнийг, зарим нь асуудлыг энгийн бусаар шийдэх болон найдвар, баталгаа, аюулгүй байдал, амгалан тайвны илэрхийллийг гаргаж өгдөг гэнэ.

Hyun Jin Nim том ах


Өнгөрсөн жил (08 онд) Hyun Jin Nim Монголд ирээд Баянголд очсон. Америкийн Монтанатай адилхан байна гэж хэлж байсан. Hyun Jin Nim Монтанад байнга очдог ба түүний зугаалах хамгийн дуртай газар юм. Монголын уул, өвс ургамал нь их төстэй байна. Үнэндээ Монгол дуртай учир Монтанад байнга очдог гэв. Монтана уул 3000 бит өндөр. Харин Hyun Jin Nim-ийн гарах дуртай газар байдаг нь 4000 бит. Түүний гэрийн ард бүр өндөр уул байдаг нь бараг 5000 бит өндөртэй. Hyun Jin Nim ах бол бүх зүйлийг бодитоор хийж чаддаг хүн юм. Бразил, Прагвай, Америк, Солонгос, Монгол зэрэг газруудад өөрийн уриа илтгэлийг тавсан бөгөөд арьс өнгө, шашин шүтлэг, хил хязгаарыг нэгтгэхээр зорьж буй хүн юм. Тэнгэрийн доорх нэгэн гэр бүл гэвэл хүн ойлгох болвуу? Шашинтэй шашингүй хэнд ч тэйлбарласан ойлгох юм. Hyun Jin Nim нь 4 настайгаасаа эцэг эхээсээ холдон америкт амьдарсан ба тэр үедээ сургуульдаа ганцаараа ази хүүхэд байсан болохоор их дээрхүүлдэг байжээ. Тэрээр гайхалтайгаар олон сургуулиудыг амжилттай төгссөн ба Harward-н Business-н сургуулийг ердөө 2,5 жил л анжилттай сурсан гэдэг. Hyun Jin Nim залууст маш илэгтэй ба одоо өөрөө аль хэдийн 40 насалж байгаа. Тэрээр залуусын хүсэл мөрөөдөл, сурч хөдөлмөрлөн, мөн бусдын төлөө амьдархад чүхад анхаарал тавьдаг ба өөрөө төгс үлгэрлэн дууриалтыг өлхөн харуул чаддаг юм. Түүний хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

Zulu-"Love letter"


Africa-ийн нөхөрт гараагүй бүсгүйчүүд өөрт таалагдсан эсвэл дурлат залуудаа шүр сувдаар хэлэхсэн олон өнгийн билэгдлийн Zulu гэх зүйлийг өгдөг байна. Энэ нь хайрын захиа бололтой.
Үндсэн өнгөнд:
Цагаан: Өөрийн хайр ба мөрөөдөл нь цэвэр ариуныг батлах өнгө.
Хар: Би чамайг санаж байгаа учираас овоохойн хар яс модны чинь ойр эргэлдсээр байх болно.
Цэнхэр: Хэрвээ би тагтаа бол чиний гэрлүү нисээ хаалганы чинь дэргэд хоолоо тоншиж байх болно.
Шар: Хэрвээ бид гэрлэх юм бол чиний агнасан амьтныг л идэж байна.
Ягаан: Чи мөрийтэй тоглож мөнгөө үрэн юм бол шаргуу ажиллах ёстой.
Ногоон: Миний хайрын хайр чихрийн нишингийн талбайд моднууд чийгэнд ногоорон соёолох мэт болж магадгүй.
Улаан: Миний зүрх хайраар дүүрэн гэдэгт итгээрэй.

Aforism-3

Мөнгийг цаг хугацаа уян хатан байдал нөхөж чаддаг. Харин зөв зүйл, зөв хүнийг бүх зүйлийг мөнгө нөхөж чаддаггүй.
Хамгийн их бүтээгч нь дээр чинь биш дэргэд чинь байдаг.
Шудрага зөв хүний ам зөвшөөрхүйц зүйлийг гаргадаг бол хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

Aforism-2

Бидний сэтгэлийн мөн чанарыг шинжээд үзвэл мэдлэг чадвар, хайрлах сэтгэл, хүсэл зоригоос бүрддэг. Тэдгээрийн алинд нь байрлах вэ? Мэдлэг чадвар, хайрлах сэтгэл, хүсэл зоригийн дундаас аль нь эх үндэс вэ? Хүсэл зоригийн дундаас аль нь эх үндэс вэ? Хүсэл зориг бус, мэдлэг чадвар ч бус хайрлах сэтгэл юм. Энэ утгаараа Жинхэнэ гэдэг нь өөрийн сэтгэлийн гүнд оршдог. СММ

Баяндалай багшийн лекц


Баяндалай багш руу өнгөрсөн 7 хоногт нэгэн 13 настай охин утасдлаа. "Багшаа би нэгэн бандид дуралчихлаа. Тэгээд сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Таниас тусламж авах гэсэн юм." гэхэд нь

-Маш сайн байна. Чи өдийд тийм сэтгэл хөдлөлийг мэдрээд тэр эрчимийг бусадтай хуваалцаж байгаа чинь сайн байна гэсэн. Охин "Тэгээд би яах вэ?" гэхэд

-Англи хэл сураа гэсэн. 7 хоногийн дараа англи хэлний курст орсон гэнэ. Нэг өдөр ээж нь надруу утасдаад "Та яаж манай охинийг өөрчилвө? Англи хэл сураа жигтэйхэн. Таньтай утсаар ярьдаг гэнэ"

-Би өөрөө ТV, Radio-гоор лекц уншдаг хүн л дээ гэдгээ л хэлсэн. Бусад нь хувийн нууц.

Одоогийн хүүхдүүд яагаад дурлачихаад учир байдалаа мэдэхгүй байна вэ? Дээр үед охиндоо эцэг эхчүүд нь 3 настай байхаас нь л гэрийн эзэгтэй болоход нь бэлддэг байжээ. Өндгөн сүй тавиад тэр өдрөөс нь шээсээ 3 таслаж сурахыг зааж эхэлдэг байна. Харин одооны охидууд яагаад мэддэггүй вэ? гэвэл эцэг эхчүүд нь тийм юмаа сурахаасаа өмнө хүүхэдтэй болоод төрүүлчихсэн хэрэг. Эмэгтэй хүний хийх ёстой хамгийн чухал зүйл бол айлд бэр ороод хамгийн түрүүнд голомт залгах үрийг нь төрүүлэх болохоос биш очоод англиар яриад хавтас дэлгээд суухийг хэлдэггүй юм. Энэ бол үндэсний тусгаар тогтнолд нөлөөлөх зүйл. Чингис хаан "Охид ариун бол төр ариун" гээд зүгээр нэг хэлчээгүй байх.

Дурлахад учир, Хайрлахад хариуцлага, Амьдрахад арга бий.

Үнсэлцэх гэдэг сонин юм байна. Хүний аманд 240-с дээш бактер байдаг ба эрэгтэй эмэгтэй хүний генийг гинжин холбоо өөр байдаг учир нийлэхээрээ антиботикийг үүсгэдэг байна. Могой сард үнсэлцэхэд аргалах ном бурханб номонд лав байдаггүй гэнэ шүү. 5 сарын дундаас 6 сарын дунд хүртэл хамгийн эгзэгтэй сар юм.

Эмэгтэй хүн анх 13 нас хүрийнхээ өмнөх өдөр эрт босоод цай чанаад 13 самраад аав ээждээ дээжийн өргөдөг домтой гэнэ. Хөвгүүдийг хүзүү сайн чанаад дэрлэж унтуулаад өглөө нь 6 багалзуур хуваалгаж идүүлдэг байна. Эмэгтэй нь нар гарахаас өмнө цайгаа чанаад хангай дэлхийд өргөхдөө юу бодох нь өөрийнх. Тэгээд үсийг нь 2 хуваагаад 8, 8 жижиг сүлжинэ. Ингэж дом хийдэг нь ээжийн өвөр, аавын гэрээс гарч өрх тусгаарлахийг сэтгэлд нь бэлдүүлж буй хэрэг. Энэ үед хувцас их чухал. Улаан өнгийн дотуур хувцас өмсвөл сав өвдөж эхлэнэ. Хар өнгийг өмсвөл элэг цөс өвдөөд ирнэ шүү.

Эмэгтэй хүн ямарч ухаантай дарга, бурхан байсан ч буруу шийдвэр гаргадаг. Хэрвээ хэтэрхий ихээр дурлаад байвал ихдээд байх тусам нь буруудаад байна гэж бод. Эмэгтэй хүнд мэдээлэл авах 200 гариу суваг байдаг. Эрэгтэй хүн ганцхан сувагтай. Эмэгтэй хүний сүлд хийморь нь хүүсэндээ явдаг. Тийм учраас нарийнхан бэлхүүсээ гаргаж явах, ээмэг зүүх, шивээс хийлгэхэд учрах хорыг боддоо. Эмэгтэй хүний олон уулзах нь нуруунаас ирэх яс, сүүжний ясны уулзварт байдаг. Энд байх цус нь ариун байдлын илэрхийлэл болдог. Хамгийн эмэгнэлтэй нь үүнийг мэддэггүйгээс болж бэлхүүсээ нарийсгаж ил гаргаж явж байхын. Энэ цэг бол хүүхдийн ирээдүй юм. Хүүхэд тэнд байгаа мэдээллийн өвлөн төрдөг. Олон уулзварын цэгээ дааруулвал бөөр өвдөнө. Бөөр өвдвөл залхуу болдог. Өрөвсөөд ирвэл цөсний чулуутай болно. Өсгий даарвал хоолой өвдөж бамбаатай болсон мэт санагдана. Тэгчээд "Би уурлавал хутга шаана шүү" гээд хамаг алдаагаараа төрий барьдаг. Нэг юмтай нийлээд "За яахав нэг хүүхэд гаргачихий" гээд гаргадаг. Тэгээд гарсных нь дараа мундаг хүн болгох гээд хамаг хөрөнгөө юүлээд, тэгээд нөгөөдөх нь тэр чигтэй хамт өтлөөд бас нэг юм дагуулж ирээд тэр чигтээ дараа болно доо. Энэ бол нийгэмд хавтгайрайд буйг хэн ч анзаарахгүй юм.

Охидуудыг ээж нь нар жаргахаас өмнө гэртээ ор гээд дуудаад байдаг. Эмэгтэй хүн нар жаргасны дараа хэр их сууна тэр хэмжээгээр хөгширнө. Эрэгтэй хүн эсэргээрээ л дээ. Сарнаас ирж байгаа энерги эмэгтэй хүнтэй сөрөг харилцаатай. Хэрвээ саранд гадаа унтаад байвал савны өвчтэй л болно. Эмэгтэй хүн үндэсний тусгаар тогтнолыг авч явж байдаг. Маш сайн амин чанарыг бүтээхэд асар сайн хүүхэд төрдөг. Эмэгтэй хүн бол зөвхөн англи хэл, тоо мэддэг нь зөвхөн сурах зүйл бус хажуудаа ядаж ганц эрэгтэйг байлгаад байх чухал. Эмэгтэй хүн их арчилгаа шаарддаг цэцэг юм. Лусын шинжтэй учир зуны цагт идэвжил өндөр байдаг тул элдэв зугаа цэнгэлээс болж энергээ алддаг. Эмэгтэй хүний гуа сайхан чөмгөндөө байдаг. Хөгшрөхөөрөө хөл нь өвдөөд майга болдог нь зун хэдий чинээ анхаараагүйн шинж.

Эмэгтэй хүн мэдээллийг аваад хадгалдаг. Олон хүнтэй ядаад сүүлд нь нэг хүнтэй суугаад хүүхэд гаргахад хамаг мэдээллийг нь хамаад гардаг. Тэгээд энэ хэнийг дууриахаараа ийм болдог байна гэцгээнэ. Эхийн хэвлийн боловсрол гэж маш нарын боловсрол юм.

"-Би чамд дуралчихлаа" гэвэл "Чи надад дурласан нь маш сайн болжээ. Тэгээд миний дансанд 10 сая төгрөг хийчих" гэдэг хүн байна уу? Ингэж хэлж чадах ёстой юм. Ингэж хэлж чадаагүй өдийг хүрснээр ДОХ үүссэн. Өөрөө өөрийнхөө дур хүслийг захирч чадаагүй байгаа хүн бусдыг хайрлаж чаддаггүй. Хүн хүнд хайртай гэж байдаггүй юм. Би чамд хайртай гэж хэлж байгаа нь ердөө шоу. Хүн зөвхөн өөртөө л хайтай байдаг. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн хүнийг хайрлаж чаддаггүйн шинж. Хайранд "Уучлаарай" байдаггүй. Хайранд хэмжээ, кг, хугацаа гэж байдаггүй. Ийм гайхамшигтай юмыг хэрэглээ, эдэлхүүн болгох ёстой.

Шалгарсан хүн шалгарсан хүүхдийг гаргадаг. Дурлал 21 жил үргэлжилдэг. Эхний 7 жил махан биеэр, 7 жил сэтгэлээр, 7 жил сүнсээр юм. Биеэ хайрлан гэдэг эцэг эхээ хайрлахыг хэлдэг. Эцэг эхийнхээ сэтгэлийг нь дулаацуул. Тэд чинь ихээр биш ширхэгээр хайр нэхдэг. Үгээр нулимаа өнгөрхөд үр хүүхэд чинь 2 дахин илүү нулимдаг.

2 эмэгтэй уулзахаараа 3 дахь эмэгтэйг муулдаг. Ингэж сөрөг энергийг тараадаг. Чамайг таньдаг хүн хэн бэ? Чи өөрөө юм. Бөөр бол хүний Батлан хамгаалах яам. Сэрэнгүүтээ шууд босоод шээх хэрэгтэй. Тэгээд амаа зайлж сур.

Амьдрахад арга бий. Жаргах гэж амьдардаг. Жаргахад яах вэ? Зовлонтой хүн завтай байдаг. Завгүй байх технолог нь жаргах гэдэг. Хүн амьдралдаа хэзээ ч завтай байдаггүй. Гэтэл 1 тэнэг нь "Чи чөлөөт цагаараа юу хийдэг?" гэж асуучихжээ. Гэтэл нөгөө тэнэг нь "Ном уншдаг" гээд хариулчихж. "Зүтгэлтэй хүн зүүгээр худаг ухна" Ажил хийхгүй юм бол битгий сургуульд сур. Хийх ажил асах их байна. Хийх хүн л олдохгүй байна. 200гр махаар 5 хүн идэх маш сайхан хоол хийгээдэх. 2м даавуу аваад 1 сайхан өмд, жлетка оёод өмсөөдхөөч? Дэлгүүрт байгаа юмыг л авчихвал сайхан амьдарах гээд байдаг. Хэн ийм бодлыг хүсэх вэ? Харь орны гүрнүүд л хүсэх байх. Хэн үүнийг өөрчлөх вэ? Би л үүнийг өөрчилнө. Амьдрал үргэлж шинэ байх ёстой. Өнөөдөр би өчигдөрийнхөөс сайхан байх ёстой. Өнөөдөр чи гайхамшигтай сайхан зүйлийг сурч авч чадсан уу?

Ирээдүй дээр явдаг хүн байнга худалч байдаг. Өчигдөр дээр явдаг хүн байнга залхуу байдаг. Амьдрал үргэлж өнөөдөр дээр байдаг. Чи өөрийгөө л өөрчил ярь. Япончууд муухай хүнээ л ярьж байж хөгжсөн. Өөрийн бүх муу чанаруудаа жагсаан бич. Сайнаар зассанаа бичээд муугаа арилга. Ингэж байж идеалны хүн болдог. "Уур ухааныг шатаагч гал мөн". Хүнд бурхан чөтгөр 2 байдаг. Чөтгөрийн урхи ууранд ноёлогдвол тэр чинээгээр уруудна. Хэдий гэмшээд буцаахыг хүсэвч өнгөрсөн. Мөнгө зарах ажлаас өөрийгөө чөлөөл. Дэлгүүр их хэсвэл хурдан нээрэвтэж хөгширдөг. Эмэгтэй хүн мөнгөө нөхөртөө өгч болохгүй. Харин аваад яаж цэвэрлэж, арчилхаа л мэд. Эрх мэдэл, мөнгө хэдий чинээ эмэгтэй хүнд байна төдий чинээ зовлон ирдэг. Хадам аав нь бэрээрээн гоёж, ээж нь хүргэнээрээ гоёдог. Эмэгтэй та хэдий чинээ нууцлаг байна. Төдий чинээ гоё байдаг.

Жинхэнэ эрэгтэй хүнийг хүмүүжүүлж чадах нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Дэлхийн бүх бохирдсон агаар монголоор эргэхдээ цэвэршдэг. Монгол ген бол улаан номонд орохоор хайлдаггүй ген юм. 5 үеийн дараа цус нь цэвэр байдаг. Монгол эмэгтэй үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө 4 хүүхэд гаргах ёстой. 5:40-6:40 туулай цагт хүүхэдтэй болвоос сайн хүүхэдтэй болдог. Хүүхдийг 3 сар ярьж төлөвлөж байж Далайван гаригт захиалаад бий болгосон тэр өдрөөсөө л зааж сургаж эхэлнэ.

Дурлаж байвал зөв энерги авч байна гэсэн үг!!!

Бусдын төлөө амьдрал

Нэгэн багш хүүхдүүдээсээ "Диваажинд яавал очих вэ?" гэж асуужээ. Хүүхдүүд нь маш зөв хариултыг өгчээ. Энэ нь "Үхвэл очино" хэмээн хариулжээ. Нэгэн гэгээнтэн гишүүд дагалдагч нартайгаа хамт ууланд аялж байжээ. Явж байгаад Буддын сүмтэй таарсан ба бүгд орж үзжээ. Тэд уулнаас буугаад амрах хооронд "Та нар сүмд өргөл өргөснүү гэж" Гэгээнтэн асуухад. "Бид яагаад өөр сүмд өргөл өргөнө гэж. Манай сүм л удахгүй үлдэх болно" гэж хэлжээ. Хариуд нь гэгээнтэн "Та нар юу ч сураагүй байна. Буцаж очоод байгаа бүх мөнгөө өргө" гэжээ. Бас нэгэн сургажит түүх бол: Нэг багш хүүхдүүдээ суулгачихаад маш удаан хугацаанд ярьж байсан чинь 1 хүүхэд тасралтгүй унтаад байжээ. Тэгсэн чинь багш нь маш аяарханаар "Тамд очихийг хүсэж байгаа хүн" гээд чангаар БОСООРОЙ гэж хэлэхэд унтаж байсан хүн ганцаараа босов. Багш нь "Яагаад боссоноо мэдэж байна уу?" гэхэд боссон хүн "Би болон та бид 2 л боссон байгааг мэдэж байна" гэжээ.

Чи энэ дэлхий дээр амьдрахдаа "Би юу хийгээд үхэх вэ?" гэж бодох ёстой. Одоогийн нийгэм бол хээл хахууль, авилгал дэлгэрсэн орчин билээ. Бүх зүйл 3 үе шатанд орж хөгждөг. Бусдын төлөө амьдарна гэдэг бол төгс төгөлдөр болсон зүйлийг л хэлнэ. Гэтэл бодит байдал дээрээ хэн нэгнийг шаналгаж, тусланж гуйн амьдарч байна. Бусдын төлөө амьдрах хэрэгтэй гээд яриад байгаа хэрнээ өөрөө бусдаас байнга юм нэхдэг хүнийг худлаа ярьж байгаа гэж бүрэн ойлгож болохгүй ы оргүй зүйл юм.

3 үе шатанд хуваавал: Үүсэл бүрдлийн үе шатны хүн бол бусдаас хараат бус өөрийн хариуцлагаа биелүүлж чаддаг бусдад туслаж чаддаг хүнийг хэлнэ. Өсөлтийн үе шатанд нь бусадтай хамтраад бусдын төлөө амьдарч чаддаг хүн. Төгс төгөлдөрийн үе шатны хүн бол зөвхөн бусдын төлөө амьдараад зогсохгүй золиосолдог хүн юм. Залуу хүмүүс үхэтлээ сурах хэрэгтэй. Зөвхөн ном сурах бус бүх эрдэмд сурсаар байх ёстой ба өөрийн нь зүрх сэтгэлийн сав нь аажим аажмаар томорсоор байдаг. Залуус өдөр бүр шинээр эхлэх хэрэгтэй. Үхэсний дараа гайгүй газар очино гэж найдах хэрэггүй. Өнөөдөр л зориулчихий гэж хичээх юм бол Маргааш ч шал өөр байх болно Өнөөдөр 10%, маргааш 10%, нөгөөдөр 20% гэж өссөн зорилгоор үр дүнтэй амьдрах маш их хэрэгтэй. Төрснөөсөө хойш хамгийн их хичээж үр дүнг авчирсан тэр мөч нь диваажин юм. Би ямарч хүн байсан. Үүсэл бүрдлийн бус ядаж өсөлтийн үе шатанд байж бусдыг дагуулах ёстой биз дээ.
К.Амарсайхан багш

Билл Гейтс сурагчдад зөвлөж байна


Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл vзэн ядаж болно. Гэхдээ тvvнийг ер бусын бєгєєд онцгой сэтгэдэг хvн гэдгийг vгvйсгэх аргагvй. Иймээс бодит амьдралын тухай єчvvхэн ч ойлголтгvй зєвхєн онолоор тархи угаадаг бvхэл бvтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хvvхдvvдэд болон єєрийгєє ямар нэг хэмжээгээр хvvхэд хэмээн одоо ч мэдэрдэг хvмvvст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ тvvний хэлсэн санаа бодлоос та бvхэнтэй хуваалцъя. Билл Гейтс сургуульд заахыг мартсан 11 зvйлийг ингэж нэрлэж байна.



Сургуульд заахыг мартсан 11 зvйл:

1. Амьдрал шударга бус vvнтэй эвлэр.

2. Хорвоо ертєнц чиний сэтгэл санаа, єєрийгєє хvндэтгэх хvндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хvндийг зєвшєєрєхийн ємнє чамаас ямар нэгэн амжилт бvтээл шаардана.

3. Сургуулиа тєгсмєгц жилийн 1,000,000 тєгрєгийн цалин авах магадлал бараг vгvй. Чи "гавъяа байгуулаагvй" цагт компанийн дэд ерєнхийлєгч болохгvй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага єндєртэй гэж бодож байвал босстой болохоо тvр хvлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелvvлэхээс чи мєнгєтэй болох уу vгvй юу гэдэг нь хамаардаг.

5. Зах дээр наймаа хийхийг чи єєрийн нэр хvндээс доогуур гэж бvv бод. Таны євєг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж vзэж хєлжиж чадсан тvvхтэй.

6. Бvтэлгvйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бvv яар, бvv vгэл, єєрийн бvтэлгvй явдалд шантарч болохгvй, харин алдаан дээрээс суралцаж сур.

7. Чамайг тєрєхєєс ємнє эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгvй хvмvvс байгаагvй. Тэд чамайг санаа зовох юмгvй хvvхэд насаа єнгєрєєг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний єєрийгєє єргємжлєх чалчаа vгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад тєрєє засахын ємнє єєрийнхєє єрєєг янзалж цэгцэлсэн нь дээр.

8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дvн авахаа бvр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шvvлэг єгч болно. Энэ бvхэн бодит амьдралтай огтхон ч адилгvй. Амьдралд чи ганц л удаа шалгалт єгнє гэж ойлгох хэрэгтэй.

9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгvй, зуны амралт гэж тэнд байхгvй. Маш цєєн ажил олгогч чамайг єєрийн "би"-гээ олоход туслана, vvнийг ч хувийн чєлєєт цагаар амжуулах ёстой.

10. Бодит амьдралыг зурагтаас vзvvлж байгаатай бvv андуур! Амьдрал дээр хvмvvс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа єнгєрєєдєг.

11. Нvдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал єндєр.

Vvнээс дvгнэж хэлэхэд, хэдий чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хvлээдэггvй юм шvv. Чамд сурч мэдэх зvйлс асар их бий. Алт шиг vнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгvvцэж наргихыг бус єєрийгєє хєгжvvлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгvй бол тэднээс шаард. Магадгvй тэд чам шиг хvvхэдтэй олон учирч байгаагvй учраас 10, 20 жилийн ємнєх юмаа давтаж заасаар байгаад орчин vеийн хvvхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дvvнг болсон байж болох юм. Vргэлж зурагт vзэж олон ангит савангийн дуурь vзсэнээр хvн хєгжинє гэвэл царцаа намжилын vлгэртэй адил болно. Єєртєє тависан зорилгодоо vнэнч байж хєдєлмєрлєж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгvй.

Дэлхийн тvvхэнд нэрээ мєнхєлж, амьд домог болсон энэ хvний сургаалийг уншсан бол одоо тvvний ажил дээрээ єнгєрvvлсэн хамгийн сvvлийн єдрийг хамтдаа vзэцгээе. Магадгvй та яагаад сvvлийн єдєр гэж гайхаж магад. Тэрээр компаний удирдлагыг єєр хvнд шилжvvлж, эхнэрийн хамт байгуулсан буяны сангийн ажлаа хийж, насны амралтаа авсан гэхэд болно. Мэдээж алдарт Microsoft компанид тvvний нєлєє хэвээр байх нь тодорхой юм.

ХАЙР ын программыг яаж суулгах вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР-ын программыг яаж суулгадаг вэ? \install\

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ехе, АТАА ХОРСОЛ.ехе, ГОМДОЛ.ехе гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ехе программ өөрөө арилчихдаг. Түр санамжид тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ехе-г арчиж ИХ ИТГЭЛ.ехе гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ.ехе, ГОМДОЛ.ехе гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?

Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙНГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT,ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT, болон САЙН ҮЙЛС.DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрээ. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ехе- г бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МРG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ-ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Таньд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд таньд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ !

Амьдадаа бие биенээ хайрлая.

Шидэт нунтаг


Нэгэн эр санамсахгүй байж байгаад тасалчихчээ. Мэдээж ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийн санамсаргүй байдлаас болж бие эрхтэнээсээ салах тохиолдол дэлхийд минут тутамд болдог гэдэг. Манайд ч иймэрхүү явдал гарах нь элбэг гэдгийг та юу эс андах билээ. Гэхдээ хуруугаа тасалсан нь гол бус харин түүнийгээ эргүүлэн ургуулж хэвийн байдалд нь оруулсан нь нэн чухал явдал л даа. Эмч нар мэдээж түүний хуруугүй болсон гэдгийг хэлээд ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байх болно гэж хэлэх нь ойлгомжтой. 70 хас шүргэж яваа буурал өвгөн хэдий хөгширч байгаа ч гэсэн нэлээд хариуцлагатай ажил хийж байсан учир түүнийгээ цааш нь үргэлжлүүлэн хийхийг хүссэн юм байна. Түүний дүү нөхөн сэргээх төвд ажжилладаг байсан бөгөөд ахдаа нэгэн нунтаг явуулсан нь гахайны цэврүүнээс гаргаж авсан зүйл байсан гэнэ. Нэгэнт хуруугүй болсон ямар алдах зүйл байх биш түүнийг нь туршиж үзтэл дөрвөн долоо хоногийн дараа тасраад унасан хуруу нь эргээд хэвийн байдалдаа орж ургажээ. Өвгөн ч түүнийгээ шидэт нунтаг хэмээн нэрийджээ. Нунтгийг биеийн хэсэгт түрхэхэд хуучин эд эсийг нөхөн сэргээж эхэлдэг байна. Мөн түлэгдсэн хэсэгтээ түрхсэн ч үр дүнтэй нь адилхан байсан аж. Уг шидэт нунтгийг бас нэг цэрэг хэрэглэхээр өөр дээрээ туршиж үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд хэрэв үүнийг хэрэглээд үр дүн нь сайнаар гарах юм бол дэлхий нийтэд нэлээд шуугиан дэгдээх нь гарцаагүй.

Үнэртэй усны гарал үүсэл


Бидний өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны гол бүтээгдэхүүн бол үнэртэй ус. МЭӨ 384-322 он сүрчигний оронд сайхан үнэртэй хатаасан цэцэг хэрэглэдэг байжээ. Үүнээс хойш аажмаар үнэрт давирхай, "Баграш" ургамлын тос болон бусад органик бодисуудыг ашиглах болсон байна. Бага азийн шашин болон оршуулгын ёслол үйлдэхдээ олон төрлийн үнэрт бодис уугиулдаг байснаас Европт нэвтрэв. Дундад зууны үед үнэртэй ус төдийлөн дэлгэрч чадсангүй. Харин сэргэн мандалтын үеэс үнэртэн эргэн ирэв. Спиртэнд уусгасан анхилуун үнэртэй ургамлын тос олон янз гарсан бөгөөд XYlll зууны үед "Кёльны ус" гэж алдаршжээ. Итали гаралтай Иоганы Мариа Фарина 1709 онд Кёлын хотод анх үнэртэй усны үйлдвэрийг байгуулж, түүхий эд нь батраш, ингүүрс, агь, задь, нил, лиш, сарнай, жүржийн цэцэг, цеолонд ургадаг модны хатаасан холтос, нимбэг, жүржийн хальс байлаа. Үйлдвэрлэлийнхээ аргыг удтал нууж байснаас Кёлны тэр үеийн үнэртэй усны үйлдвэрлэлийн төв болж чаджээ. 1792 онд Кёлын хотыг Францчууд эзэлснээр уг нууцыг эзэмшиж нэр нь ч Франц болсон байна.

Багачуудын бахархал Наруто


Би 1980-аад онд төрсөн хүн. Бидний үеийнхний багадаа үзэж өссөн хүүхэлдэйн кино маань "Чамайг даа" билээ. Тухайн үеийн ЗХУ-аас гаралтай чоно туулай хоёрын хөгжилтэй явдлын тухай өгүүлдэг уг кино биднийг нэг ёсондоо хүмүүжүүлж байсан гэхэд хэлсдэхгүй ээ. Тэгвэл өдгөө хүүхдүүдэд сургамж болохоосоо илүүтэй зүгээр л хэрэггүй зугаа болоод өнгөрдөг олон хүүхэлдэйн кино бий болжээ. Тэд хийц загвар хөрөнгө мөнгөн дээрээ анхаарлаа хандуулчихсан эргээд тус кино нь өсвөр насны үеийнхэн, багачуудад ямар өгөөжтэй вэ гэдгийг нь тэр бүр анзаардаггүй өнгөрдөг. Эцэг эхчүүдийн хувьд ч тэр бүр үзүүлэхийг хүсдэггүй бүтээлүүд ч бий. Харин үлгэр жишээ үзүүлэхүйц цөөн киноны нэг нь бидний танилцуулж буй "Наруто" юм. Зохиогчид нь үүнийг үгүйсгэдэггүй. Ямарваа нэгэн бүтээлийг үнэлж дүгнэдэг хамгийн шудрага шүүгчид бол үзэгчид байдаг болохоор тэд үнэлгээний асуултыг үзэгчдэд үлдээсэн байдаг. Багачуудын үзэх дуртай, амьдралдаа үлгэр жишээ болгодог баатруудын нэг нь Наруто гэдгийг маргах зүйлгүй. Баатарлаг гавъяа байгуулж, энгийн хүмүүсийг аварч, хорон санаатай хар талынхыг даран сөнөөж, олныг бишрүүлдэг ийм баатар сүүлийн үед гарахаа больсон болохоор Наруто ийнхүү од болон гяладзав.

Үүнийг зохиосон Масаши Кишимото ч Нарутодоо хайртай. Масаши өөрийн орны хүмүүсийн хийдэг шиг нэгэн хэвийн киног хийхийг хүссэнгүй. Үйл явдал их гэхэд дэндүү ихээр өрнөдөг учир нэлээд олон ангитай. Ер нь арлын орныхон хүүхдүүдийн нүдийг хуурч сэтгэлийг татах зүйл хийхдээ нэгэнт гаршсан хүмүүс. Тиймээс ч Нарутог үгүйлж санаглзсан хүүхдүүд Японоор дүүрэн. Хүүхэлдэйн кино өөрөө дэлгэцийн бүтээлүүд дотроо багагүй зардал хөрөнгө шаарддаг. Хэдийгээр зураг зураад хийчихэж болох ч нэгэнт томоохон басхүү олон үзэгчтэй бүтээл гараас гаргахын тулд хөрөнгө мөнгө хайрлахгүй зүтгэх хэрэгтэй болно. Комикс ном бүтээж, зурмал зураг зурж хүүхэлдээн кино хийхдээ япончууд бусдаас адтай. Үүний нэгэн хуудас нь Наруто өөрөө юм.

Наруто бол нинжа. Тэр хар хүчний эсрэг хамаг хүчээрээ тэмцдэг бөгөөд түүний хамгийн давуу тал нь итгэлт сайн нөхдөөр хүрээлэгдсэн л байгаа юм. Энд зөвхөн баатарлаг явдлын тухай гараад зогсохгүй үнэнч үерхэл нөхөхлөлийн бас нэг үлгэр болдгоороо онцлогтой. Нарутогийн гадна төрх үнэгтэй төстэй. Мөн үнэг шиг заль ухаан түүнээс байнга гарч байдаг. Өөрийнх нь эсрэг байнга давшиж байдаг дайснууд нь хүчээр үүнээс илүү ч ухаанаараа түүний хаана ч хүрдэггүй. Нарутогийн гол зэвсэг нь ухаан билээ. Муу зүйл үйлддэг бусад бүлгүүдтэй тулалдаж, сайн сайхан зүйлийг авчирдаг. Уг кинонд өөр өөрийн гүйцэтгэдэг үүрэг, гаргадаг ид шидээрээ нэрлэсэн тоолж барамгүй олон баатрууд гардаг. Зарим хүмүүсийн толгой эргэмээр. Гэвч уг кино японд төдийгүй манай багачуудын анхаарлыг татаж, байнга шахам үзэхэд хүргэсэн. Бидний ээж, эмээ, эгч нар Солонгос савангийн дуурьд яаж хөл алддаг билээ дээ, яг л түүн шиг. Нарутог зарим кино судлаачид Харри Поттертой зүйрлэж хэлэх нь байдаг билээ. Учир нь багачуудын төдийгүй томчуудын ч гэсэн амтанд нь орчихсон хүүхэлдээн кино болж чадсан. Ер нь үйл явдал товчхон утга агуулгыг нь бичиж илүү зүйл нуршаад яахав дээ. Багачууд тэртээ тэргүй сайн мэддэг болсон байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүд бидний төсөөлснөөс ч илүү сийрэг ухаантай гэдгийг мартаж болохгүй. Тэдний хувьд толгой нь эргэмээр тэр олон нэрийг түгдрэлгүй цээжилсэн байхыг нь та мэдэх болно. тооныхоо хүрднээс ч илүү цээжилсэн байх вий. Үүнийг л мэдвээс та Наруто хэмээх тэр шар банди хүүхдүүдийн тань сэтгэлийг ямар гүн гүнзгий эзэмдсэн болохыг нь мэдрэх болно. Наруто бидний төсөөлж байгаагаас ч нэр хүндтэй. Түүний кино, ном зохиол, сэтгүүл, дуу шүлэг, бүр цаашлаад чихмэл тоглоом болоод компьютер тоглоом, вэб сайт гээд л бараг манай улс төрчдөөс ч илүү нэр хүндтэй нэгэн. Энэ бол яхын аргагүй үнэн зүйл шүү дээ. Нарутогийн гаргадаг ид шид, хүчин чадал, арга ухаан нь хүүхдүүдэд ч гэсэн үлгэр жишээ болдог гэддийг зохиогчид нь хэлдэг. Энэ бол яах аргагүй үнэн. Наруто бол дэлхийн хүүхдүүдийн бахархал болсон дүр.

Дээр нь нэмж өөрийн бодлоо хэлэхэд Нарутогийн кинонд дуралсан томчуудыг олныг харж байсан юм байна. Тэгээд үзэхгүй байгаа жоохон хүүхдийг үзэх хэрэгтэй гээд загнаж байсан шүү. Одоогийн байдлаар монголд японы аним сонирхогчид олширч нь ажиглагдаж байгаа ба хэсэг бүлэн оюутнууд манго, комиксд суралцан монгол хувилбараар бүхээж олны хүртээл болгохийг зорьж байгааг дуулгая. Тэдний ажил, сонирхолд амжилт хүсье.

Шүлэг

Үг минь цэцгийн үндэс

Үзэг минь Цаасны анжис

Бодол минь гүний ус

Шүлэг минь зүрхний цус

Н.Өлзийбат

Aforism

Алт зүүсэн араг яс ямар харагдах вэ?

Та өдөрт гадаад төрхөндөө хэр их анхаардаг вэ?

Түүн шигээ та зүрх сэтгэлдээ цаг гаргаарай

Яагаад гэвэл гоо сайхан бол хуухамч гэж ярьдаг



Сайн юм гэгч Гималайн уулс шиг алсаас гэрэлтэн үзэгддэг.

Харин муу юм л харанхуйд тавьсан сум мэт ойроос ч үл харагдана.

(Будда)

True women


21-р зуунд эмэгтэйчүүдийн эрин үе ирж байгааг та анзаарч байгаа бизээ. Бүр Солонгост Засгийн Газраас нь Seoul-ийн Их Сургуульд ирээдүйн эмэгтэйчүүдийг удирдах арга барилд төлөвшүүлэн бодлого явуулж эхэлсэн гэнэ. Гэр бүлд ээж нар илүүгээр үр хүүхдүүдийнхээ явах чигийг зааж сургаж төлөвшүүлж байдаг билээ. Хүүхэд төрхөд ч гэсэн ээж нь 99%-ийн хариуцлагтай. Гадаадын Монгол судлаач 2 эрдэмтэн Чингис хааны номыг үзээд цэц булаалдсан байна. Чингис хаан эхнэртээ хайртай байсан учираас агуа хүн болсон юм гэцгээжээ.

Эмэгтэй хүн аз жаргалтай байх нь хамгийн чухал ба гоо сайхан, хайрыг илэрхийлэгч болж байж нөхөр нь, эрэгтэй хүнийг өөрчилдөг гэнэ. Эмэгтэй хүн яавал эрүүл байх, бие цогцосын өв тэгш, залуу насаа хадгалан арчлах хэрэгтэй. Бурханаас заяасан төрөлхийн шинж бол гоо сайхныг таашаах юм. Эмэгтэй хүн л эр хүний ертөнцийг зурдаг байна. Эрэгтэйчүүдийн хөгжлийн үндэс нь эмэгтэйчүүдийн хүндлэл, урам зориг өгөх, үгийн сайныг сонгож, сайныг нь харж дэмждэг магтдаг зүйлсүүд болно. Үнэндээ тууштай байвал асуудал учирдаггүй.