Wednesday, April 7, 2010

Хааны тактик


Монголчууд зөвхөн терророор ялан дийлж байсан гэвэл өрөөсгөл болно. Тэдний ялалтын нууц нь тухайн үеийн тэргүүн зэвсэглэл, цэргийн эрдэмийн ажилтай хослуулж байсанд оршино. Талынхан хүлэг морьддоо хайртай. "Монголын нууц товчоо"-д хүлэг морьдыг гол баатруудтай зэрэгцүүлэн дуулж байдаг. Өнгөц харвал бие бялдар, чадал тэсвэрээрээ эзэнтэйгээ адилхан гэмээр. Хүйтэнд цас чавчлаад өвс олоод идчихнэ. Монгол морины энэ чанар нь Бат хааны цэргүүдэд өвлийн цагаар Орост халдах боломж өгч байлаа. Нэхий дээлтэй, эсгий оймостой гуталтай монголчуудад хүйтэн өвөл саад биш байв. Хожим нь тэр эсгий оймосноос үлгэрлээд орсууд эсгий гутал хийгээд сурчихсан юм.
Жирийн цэрэг нь гурван ч морьтойгоо аянд гардаг. Ачлагатай ч гэсэн монголчууд өдөрт зуугаад км замыг туулж чаддаг. Тулалдаан хийж яваа ч тэд дэлхийн хоёрдугаар дайны моторт цэргээс ч хурдан байжээ. Тэдний ачлага нь авсаархан, "хангамжийн бааз" нь өмнө байгаа дайсны газар нутаг байв. морьтон бүр өөрийн заавал байх хүнсний нөөцөнд борц, ааруул, хурууд авч явна. Хэрэгцээтэй үедээ мориныхоо судсыг ханаад цусын ууж, шархыг нь шүрмэсэн утсаар боогоод орхино. Хүлэг моридоос нь гадна тэдний "гайхамшигт зэвсэг" нь үелэн нөөгдсөн нум сум, Янз бүрийн мод, эврийг амьтны гаралтай цавуугаар нааж хийсэн нум нь сурамгай хүмүүст галт зэвсэгээс дутахгүй зэвсэг болж байлаа. Аян дайн, нүүдлийн амьдрал тэдэнп хатуужил, тэвчээр өгчээ. Бараг эмнэлэгийн тусламж хэрэггүй байв. Хятадад хийсэн аян дайны үеэр монголын армид хятадын бүхэл бүтэн мэс засалчдын анги ажиллаж байсан юм. Тулалдааны өмнө цэрэг бүр торгон цамцыг норгож өмсөнө. Сум биеэнд тусахад торго сумын хамт биенд орж цааш нэвтрэхэд нь саад болохоос гадна түүнийг салгахад хэрэгтэй байжээ.
Морин цэргээс бүрдэх монголын арми аравтын системыг үндэс болгон авсан ба хамгийн том нэгтгэл түмэн 10000 хүнтэй. тэр 1000 хүнтэй 10 хороо буюу мянгатаас бүрдэнэ. Хороо нь 10 суман буюу зуутуудаас, зуут нь 10 тасаг буюу аравтаас бүрдэнэ. Гурван түмэн нийлж арми ба армийн корпус болно...
Хүнд ба хөнгөн морин цэргийн зохицол монголчуудын уян хатан тактикийг бий болгожээ. Хөнгөн зэвсэгт морин цэрэг дуулганаас өөр хуяг өмсөхгүй, тахир сэлэм, нум сум, жад, аргамжаар зэвсэглэндсэн бөгөөд армийн тал илүү хувийг бүрдүүлнэ. Тэдний гол үүрэг нь тагнуул хийх, хүнд зэвсэгт морин цэргийг дэмжих ба зугтаж буй дайсныг мөрдөн хөөх нэг үгээр дайсныг зайнаас хөнөөх...
Чингис хаанаас хойш хэдэн зууны турш хадалгаан зохион байгуулалтаараа монголчуудыг гүйцэх арми алга л байлаа. Гэнэт гарч ирэн довтолгоо хийх, эсвэл ухран зугтаж дайснаа ядруулснаар эцэст нь тэднийг хүнд морин цэргийнхээ цохилтонд авчран сөнөөдөг. Дайсныг төөрөгдүүлэх зорилгоор монголчууд анх удаа утаан хөшиг хэрэглэсэн юм. Стратегийн гол хүчин зүйл нь бут цохигдсон дайсныг мөшгөн хөөж бүрмөсөн устгах явдал юм. Дайсны хохирлыг тоолох ер бусын аргатай байв. Алагдсан дайснуудын баруун чихийг огтлон цуглуулж хохирлыг нь яс тоолон гаргадаг байлаа...
Монголчууд өвөл дайтхыг голлон үзнэ. Гол мөрний мөс хөлдөж мал морьдыг даах болсон цагт гол тулаанаа хийдэг байв. 1241 онд Батын цэрэг Дунай мөрний эрэг дээр мал сүрэг үлдээв. Бүслэлтэнд байсан унгарчууд голын мөсөөр малыг туун авсны дараа монголчууд довтолгоо хийж болохыг ойлгосон байна. Талын бүдүүлгүүдийн үй түм гэсэн домгийг даймныхаа зүрхийг үхүүлхээр Чингис хаан өөрөө тараасан байна.
"Хэрэв тэд дандаа ялдаг байсан нь тэр нь стратегийн зориг, тактикийн ажиллагаагы тодорхойд буй. Чингис хаан ба түүний жанжинууд цэрэг дайны урлагийг хамгийн дээд өндөрлөгүүдийн нэрд гаргасан юм" хэмээн монголчуудын тухай францын цэргийн жанжинт Рэнк бичсэн байна.
Гадаадынхан монголын тухай иймэрхүү мэддэг юм байна. Яг сая Marvel-н бүтээл "Iron Man" кинон дээр "Нум харваа нэг үе хамгийн шилдэг технологи байлаа. Тэр зэвсэгээр Чингис хаан Номхон далайгаас Украйн хүртэл эзэлсэн тэр улс нь Макендонын Александрын эзэнт улсаас хоёр дахин их, Ромын эзэнт улсын нутгаас дөрөв дахин том" гэсэн текст гарч байхын. Энэ нийтлэл дээр ийм үг байсан ч би бичээгүй юм. Та сонирхож байвал бусад site-уудаас хайгаарай олдох байх.

No comments:

Post a Comment