Thursday, April 1, 2010

Багачуудын бахархал Наруто


Би 1980-аад онд төрсөн хүн. Бидний үеийнхний багадаа үзэж өссөн хүүхэлдэйн кино маань "Чамайг даа" билээ. Тухайн үеийн ЗХУ-аас гаралтай чоно туулай хоёрын хөгжилтэй явдлын тухай өгүүлдэг уг кино биднийг нэг ёсондоо хүмүүжүүлж байсан гэхэд хэлсдэхгүй ээ. Тэгвэл өдгөө хүүхдүүдэд сургамж болохоосоо илүүтэй зүгээр л хэрэггүй зугаа болоод өнгөрдөг олон хүүхэлдэйн кино бий болжээ. Тэд хийц загвар хөрөнгө мөнгөн дээрээ анхаарлаа хандуулчихсан эргээд тус кино нь өсвөр насны үеийнхэн, багачуудад ямар өгөөжтэй вэ гэдгийг нь тэр бүр анзаардаггүй өнгөрдөг. Эцэг эхчүүдийн хувьд ч тэр бүр үзүүлэхийг хүсдэггүй бүтээлүүд ч бий. Харин үлгэр жишээ үзүүлэхүйц цөөн киноны нэг нь бидний танилцуулж буй "Наруто" юм. Зохиогчид нь үүнийг үгүйсгэдэггүй. Ямарваа нэгэн бүтээлийг үнэлж дүгнэдэг хамгийн шудрага шүүгчид бол үзэгчид байдаг болохоор тэд үнэлгээний асуултыг үзэгчдэд үлдээсэн байдаг. Багачуудын үзэх дуртай, амьдралдаа үлгэр жишээ болгодог баатруудын нэг нь Наруто гэдгийг маргах зүйлгүй. Баатарлаг гавъяа байгуулж, энгийн хүмүүсийг аварч, хорон санаатай хар талынхыг даран сөнөөж, олныг бишрүүлдэг ийм баатар сүүлийн үед гарахаа больсон болохоор Наруто ийнхүү од болон гяладзав.

Үүнийг зохиосон Масаши Кишимото ч Нарутодоо хайртай. Масаши өөрийн орны хүмүүсийн хийдэг шиг нэгэн хэвийн киног хийхийг хүссэнгүй. Үйл явдал их гэхэд дэндүү ихээр өрнөдөг учир нэлээд олон ангитай. Ер нь арлын орныхон хүүхдүүдийн нүдийг хуурч сэтгэлийг татах зүйл хийхдээ нэгэнт гаршсан хүмүүс. Тиймээс ч Нарутог үгүйлж санаглзсан хүүхдүүд Японоор дүүрэн. Хүүхэлдэйн кино өөрөө дэлгэцийн бүтээлүүд дотроо багагүй зардал хөрөнгө шаарддаг. Хэдийгээр зураг зураад хийчихэж болох ч нэгэнт томоохон басхүү олон үзэгчтэй бүтээл гараас гаргахын тулд хөрөнгө мөнгө хайрлахгүй зүтгэх хэрэгтэй болно. Комикс ном бүтээж, зурмал зураг зурж хүүхэлдээн кино хийхдээ япончууд бусдаас адтай. Үүний нэгэн хуудас нь Наруто өөрөө юм.

Наруто бол нинжа. Тэр хар хүчний эсрэг хамаг хүчээрээ тэмцдэг бөгөөд түүний хамгийн давуу тал нь итгэлт сайн нөхдөөр хүрээлэгдсэн л байгаа юм. Энд зөвхөн баатарлаг явдлын тухай гараад зогсохгүй үнэнч үерхэл нөхөхлөлийн бас нэг үлгэр болдгоороо онцлогтой. Нарутогийн гадна төрх үнэгтэй төстэй. Мөн үнэг шиг заль ухаан түүнээс байнга гарч байдаг. Өөрийнх нь эсрэг байнга давшиж байдаг дайснууд нь хүчээр үүнээс илүү ч ухаанаараа түүний хаана ч хүрдэггүй. Нарутогийн гол зэвсэг нь ухаан билээ. Муу зүйл үйлддэг бусад бүлгүүдтэй тулалдаж, сайн сайхан зүйлийг авчирдаг. Уг кинонд өөр өөрийн гүйцэтгэдэг үүрэг, гаргадаг ид шидээрээ нэрлэсэн тоолж барамгүй олон баатрууд гардаг. Зарим хүмүүсийн толгой эргэмээр. Гэвч уг кино японд төдийгүй манай багачуудын анхаарлыг татаж, байнга шахам үзэхэд хүргэсэн. Бидний ээж, эмээ, эгч нар Солонгос савангийн дуурьд яаж хөл алддаг билээ дээ, яг л түүн шиг. Нарутог зарим кино судлаачид Харри Поттертой зүйрлэж хэлэх нь байдаг билээ. Учир нь багачуудын төдийгүй томчуудын ч гэсэн амтанд нь орчихсон хүүхэлдээн кино болж чадсан. Ер нь үйл явдал товчхон утга агуулгыг нь бичиж илүү зүйл нуршаад яахав дээ. Багачууд тэртээ тэргүй сайн мэддэг болсон байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүд бидний төсөөлснөөс ч илүү сийрэг ухаантай гэдгийг мартаж болохгүй. Тэдний хувьд толгой нь эргэмээр тэр олон нэрийг түгдрэлгүй цээжилсэн байхыг нь та мэдэх болно. тооныхоо хүрднээс ч илүү цээжилсэн байх вий. Үүнийг л мэдвээс та Наруто хэмээх тэр шар банди хүүхдүүдийн тань сэтгэлийг ямар гүн гүнзгий эзэмдсэн болохыг нь мэдрэх болно. Наруто бидний төсөөлж байгаагаас ч нэр хүндтэй. Түүний кино, ном зохиол, сэтгүүл, дуу шүлэг, бүр цаашлаад чихмэл тоглоом болоод компьютер тоглоом, вэб сайт гээд л бараг манай улс төрчдөөс ч илүү нэр хүндтэй нэгэн. Энэ бол яхын аргагүй үнэн зүйл шүү дээ. Нарутогийн гаргадаг ид шид, хүчин чадал, арга ухаан нь хүүхдүүдэд ч гэсэн үлгэр жишээ болдог гэддийг зохиогчид нь хэлдэг. Энэ бол яах аргагүй үнэн. Наруто бол дэлхийн хүүхдүүдийн бахархал болсон дүр.

Дээр нь нэмж өөрийн бодлоо хэлэхэд Нарутогийн кинонд дуралсан томчуудыг олныг харж байсан юм байна. Тэгээд үзэхгүй байгаа жоохон хүүхдийг үзэх хэрэгтэй гээд загнаж байсан шүү. Одоогийн байдлаар монголд японы аним сонирхогчид олширч нь ажиглагдаж байгаа ба хэсэг бүлэн оюутнууд манго, комиксд суралцан монгол хувилбараар бүхээж олны хүртээл болгохийг зорьж байгааг дуулгая. Тэдний ажил, сонирхолд амжилт хүсье.

No comments:

Post a Comment