Thursday, April 1, 2010

Шидэт нунтаг


Нэгэн эр санамсахгүй байж байгаад тасалчихчээ. Мэдээж ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийн санамсаргүй байдлаас болж бие эрхтэнээсээ салах тохиолдол дэлхийд минут тутамд болдог гэдэг. Манайд ч иймэрхүү явдал гарах нь элбэг гэдгийг та юу эс андах билээ. Гэхдээ хуруугаа тасалсан нь гол бус харин түүнийгээ эргүүлэн ургуулж хэвийн байдалд нь оруулсан нь нэн чухал явдал л даа. Эмч нар мэдээж түүний хуруугүй болсон гэдгийг хэлээд ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байх болно гэж хэлэх нь ойлгомжтой. 70 хас шүргэж яваа буурал өвгөн хэдий хөгширч байгаа ч гэсэн нэлээд хариуцлагатай ажил хийж байсан учир түүнийгээ цааш нь үргэлжлүүлэн хийхийг хүссэн юм байна. Түүний дүү нөхөн сэргээх төвд ажжилладаг байсан бөгөөд ахдаа нэгэн нунтаг явуулсан нь гахайны цэврүүнээс гаргаж авсан зүйл байсан гэнэ. Нэгэнт хуруугүй болсон ямар алдах зүйл байх биш түүнийг нь туршиж үзтэл дөрвөн долоо хоногийн дараа тасраад унасан хуруу нь эргээд хэвийн байдалдаа орж ургажээ. Өвгөн ч түүнийгээ шидэт нунтаг хэмээн нэрийджээ. Нунтгийг биеийн хэсэгт түрхэхэд хуучин эд эсийг нөхөн сэргээж эхэлдэг байна. Мөн түлэгдсэн хэсэгтээ түрхсэн ч үр дүнтэй нь адилхан байсан аж. Уг шидэт нунтгийг бас нэг цэрэг хэрэглэхээр өөр дээрээ туршиж үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд хэрэв үүнийг хэрэглээд үр дүн нь сайнаар гарах юм бол дэлхий нийтэд нэлээд шуугиан дэгдээх нь гарцаагүй.

No comments:

Post a Comment