Tuesday, July 20, 2010

Зав гарахгүй байна гэдэгээ

Удаан хугацаанд шал сураггүй байлаа шүү? Энэ хугацаанд маш олон зүйл болсныг хэнч мэдэхгүй дээ? Ямар ч байсан л зав гараагүй юм. Тэмдэглэлийн дэвтэрээ харж байгаад юу болсноо нэг санаад орхий. Бичиж сийрүүлмээр юм байж магадгүй. Энэ хугацаанд 3 удаа зураг авалт хийж үзсэний 2 нь аймшиггүйгээр зориг гарган ганцаараа хөдөө явсан тохиолдол юм. Өвөрхангай аймаг орсон тохиолдлын эхнийхд нь нэг өдөр байсан болохоор таньдаг хүүхдтэйгээ ярьж байгаад гэрт нь очсон дараа нь 3 хонохдоо буудалын том өрөөнд ганцаараа байсан шүү. Гэхдээ ямар сонирхолтой байсан гээч. Ажилаа дууссаны дараа бүгдээрээ Арвайхээрийн талд байдаг "Мориний их шүтээн" гэдэг маш гоё байгууламж дээр очисон. Тэнд малчин түмэн маань эд малынхаа төлөө хүслээ шивнэн шившвэл биелдэг гэнэ лээ. Энэ хооронд дэлхий дахин Хөл бөмбөгөөр амьсгалаж хүмүүс хөөрөн бясацгаана.
Өө бас 10 жилийхэн маань уулзалдсан юм байна. 11 гэж төгссөн л дө. Гэхдээ манай 8р анги төгсөлтийнхөн уулзан юм. Сайхан салхинд гарч зугаалхад зарим нь яваагүй ч сайхан байсан. Оюутан болоод хичээл номондоо шамдаж, аль хэзээний амьдарлаа төвхнүүлж яваа, хүсэл мөрөөдлөө биелүүлж эхэлсэн, залуу насаараа гайхуулж яваа хүүхдүүд зарим нь шөнжин ярьж сууж байсан шүү? Дурсамж аа гэж. Олон зүйл орвонгоороо өөрчлөгдөж байна... Хэн нэгэн энэ үгийг хэлсэн ч одоо л ойлгож байгаа би ч гэсэн дараа нь хэлж байна гэдэг чинь ..... цагийн юм цагтаа....

No comments:

Post a Comment