Wednesday, March 31, 2010

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надаас аваач


Би ер нь сүүлийн үед эрэгтэйчүүдийг үзэн ядаж байгаа мэт бодолд автагдаад байгаа юм. Учир юу гэвэл эрчүүд гудамжинд хаа сайгүй булан тохойд шээж байдаг. Тэгээд тэр шээж байгаа газар нь ихэвчлэн хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбайн хажууд гээч. Мэдээж таны хоймортоо эрхлүүлэн тоглодог хүүхэд тань ялгадас болсон газраар гүйгээд ирж байхыг та зүгээр хараад байх уу, эсвэл анзаардаггүй билүү. Тэр соёлгүй эрчүүд эмэгтэй хүн явж байгааг ч тоохгүй. Энэ соёлын доромжлол чинь Монгол эр хүнийг гутамшигтай бодогдуулж байгаа том шалтгаан болоод байна. За тэгээд цааш нь жагсааж эхэлвэл байнга гудамжинд нулимаж байдагаа анзаардаг болвуу. Би лав санаатайгаар хажуугаар өнгөрөхдөө бүдүүлэг байдал гаргаж байна гэж боддог. Солонгост лав гудманд нулимах байтугай зам дээр наалдсан бохийг цэвэрлээд оо сойзоор угаадаг юм байна лээ. Дараагийн монгол эр хүнд зохихгүй байгаа зан бол ямаан омог гаргадаг түргэн уурлаж сүр бадруулдаг хувиа хичээсэн зан байна. Ямаан омогорхуу зан хятад солонгосын нэр хүндийн төлөө явсан олон хүний дунд үнэ цэнээ алдсан хүмүүст л байдаг гэж багшаасаа сонссоноо нэмэе. Монгол эр хүн чинь морин дэл дээр төрж дэлхийн талыг эзлэж тойгтныг сөхрүүлж, толгойтойг бөхийлгөж явсаны цус одоо ч хөрөөгүй л байлтай. Тамхины 4500 шавьжны хороор өөрийгөө өрөөлийг хордуулж, архины 20 өдрийн гайгаар биеэ устгаж, бүх амьдарлынхаа 5, 10 насыг үгүй хийн байж бие биендээ тэвчээргүйгээ гайхуулах тэнэгтэх нь ухамсраа уландаа гишгээд араатнаас дор арчаагүй загнаж байгаа бус уу!!! Тийм ихээр доош ороод буй энэ зүйлсүүдийг чинь харахаар Монгол охид гадаадынханруу гүйгээд байх нь аргагүй л юм. Тэгээд та хардаа айл алгасаад л нэг бэлэвсэн эмэгтэй олон хүүхдүүдээ өсгөөд амьдарлаа аваад явж байна. За бас Countor PC, Pub, Bar-аар яваад байдаггүй болохоор бүр хэлэх ч үг алга. Ингээд дургүйцэж буй шүүмжээ дуусгахгүй бол барагдахгүй олон зүйлс хайрын цагийг минь үрэхнээ. Хэрэв монгол эр хүн таньд ийм зүйлсийн хэлтэрхий байвал мөн омогшил байвал нэн дариу өөрчлөхийг зөвлөж байна. Чи чинь сүбьект байхаар заяагдсан хүн шүү дээ!!!

MOZAIKA

Шигтгээ хэзээ ч зогсонги харагддаггүй. Дүрслэл жижиг хэсгүүдэд хөтлөгдөн хөдөлгөөнд байдаг.
Чулуу, ваар, шилний хэлтэрхий хэсгүүдээ угалзлах урлаг эртнээс мэдэгдэж ирсэн юм. Эртний Ромд олон нийтийн бар барилгаас эхлэн нэртэй хүмүүсийн өргөө хүртэл шигтгээгээр чимэглэгдсэн байв. Византийн эзэнт улсад библийн сэдэвтэй монумент шигтгээ сүм хийдийн гол чимэг нь болж байлаа. Олон зууны турш шигтгээний урлаг уналт, сэргэлтээр явж ирсэн юм. Михаил Ломоносов энэ мартагдсан урлагийг ХVIII зуунд Орост сэргээж байлаа.
Хоёр дахь төрөлт
Орчин үед техникийн хөгжлийн буянаар шигтгээний урлаг өнөөдөр ээлжит цэцэглэлтдээ ороод байна. Түүний ашиглалт ер бусын өргөн хэмжээтэй. Цөөхөн хүний "өмч" байсан урлаг чимэглэлийн хамгийн моодны хэлбэр болоод байна. Шигтгээг интерьерт хэрэглэхээс гадна байр байшингийн нүүрэн талыг гоёход ашиглах болжээ. Түүнийг мебель, камин зуухны чимэглээс ч харж болно. Энэ урлаг ямарч стилийн интерьерт хамгийн их таардаг. Дэгжин гоё даруухан өнгийн ургамлын, геометрийн цэгцтэй хээ, өнгийн хувирал... Сонголт зөвхөн байрны ерөнхий стиль, өрөөний зориулалт мэдээж хэрэг дизайнерийн сэтгэмжээс хамаарна.
Шигтгээ хэзээ ч зогсонги харагддаггүй. Дүрслэл жижиг хэсгүүдэд хөтлөгдөн хөдөлгөөнд байдаг. Шигтгээнд тусах нарны гэрэл ч тэр хөдөлгөөнийг нь улам ихэсгэнэ. Үзэгчид зураачийг даган өөрсдөө зураглалыг цуглуулж буй мэт. Уран зургийг бодвол мозайка урт настай. Үүний гэрч нь эртний маструудын хадгалагдаж ирсэн бүтээл болно.
Сонгомол төрөл
Хийгдэж буй материалаасаа болон шигтгээ янз бүр байдаг. Византид дэлгэрсэн сонгодог шигтгээ өнгөт шилээр бүтээгдсэн байв. Түүний нууцыг тухайн цагтаа Ломоносов тайлсан түүхтэй. Өнгөт шилний үйлдвэрлэл үнэндээ энгийн биш. Батаргасан шилэнд металлын исэлдийг хольдог. Тэр хольцийг нэг хоногийн турш тусгай зууханд чанадаг. Тийм ч учираас өнгөт шил бат бэх, -30-аас +150 градусын темпертурыг даадаг. Цаг хугацаа өнгөрсөн ч өнгө зүсээ алдахгүй. Өнгөт шилний хэсэг бүр нь өөрийн өнгөтэй бөгөөд бусдаасаа ялгагдана. зураачид жинхэнэ том бүтээл хийхийн тулд өнгөт шилийг гочлон сонгодог.
Шилэн шигтгээний олон арван өнгийн сонголт өдгөө түүнийг хамгийн моодны болгож өгдөг.
Хэврэг шилнээс...
Өнгөт шилнээс энгийн шил мэдээж хэврэг. Гэхдээ үйлдвэрлэл нь хямд, хөдөлмөр бага шаардана. Шатаасны дараа хангалттай бэхжих боловч түүнийг шат болон ачаалал ихтэй шалан дээр шигтгэхгүй. Өнгөт шилийнхээ адил ус үл нэвтрүүлэх учир угаалгын өрөө, сауна, усан сангийн чимэглэлд шилэн шигтгээ тохиромжтой. Тиймээс ч шилэн шигтгээг тэнд их ашиглах болжээ. Унтлагын болон коридор, гал зуухны чимэглэлд хэрэглэхэд бас л тохирох боловч эдгээрийн дизайнд шилэн шигтгээг нэг их хэрэглээд байдаггүй.
Шилэн шигтгээний өнгө бараг хязгаарлалтгүй. Өнөөдөр алтадмал өнгийн шил ихээхэн эрэлттэй. Тэр нь интерьерт тансаг төрхийг гаргаж өгдөг. Orsoni, Trend хоёр тунгалаг шилнүүдийг хооронд байрлууллах 24 каратын алтан фольгаг үйлдвэрлэж байна. Цэнхэр болон ногоон өнгийн үнэт чулууг санагдуулам шилтэй хослуулахад алтан шил их тохирдог.
Бүгдэд таарах ваар шаазан.
Вааран мозайка шилэн шигтгээнээс дутахгүй алдартай. Тэр мөн л байр байшингийн хана, туурга, шал, тааз, шат болон гадаад ландшафтын дизайнд их тохиромжтой. Өндөр температурт шатаашдсаны дараа ваар шаазан маш бат бэх, ус үл нэвтрүүлэх чанартай болдог. Вааран шигтгээний гадаад хэсэг нь тунгалаг, өнгө оруулсан, барзгар эсвэл гөлгөр, эртний цагийнх гэж хэлэгдэхээр хагаралт цуурулттай янз бүр байдаг. Өнгөлөх сайн чимэглэлийг түүнээс бүтээж болно.
Флоренциэс гаралтай
Хамгийн үнэтэй, ажил их шаардагдах шигтгээний технологийг XVI зуунд Флоренцид гаргаж иржээ. Тийм мозайкийг хаш, болжин, ногоолин зэрэг өнгөт чулууны хавтангуудаар бүтээдэг ажээ. Өнөөдөр дизайнерууд флоренцийн мозайкийг интерьер дээр багагүй ашигладаг. Энэ техникээр шалан дээр шигтгээн хивс эсвэл ханын зураг бүтээхэд хамгийн гоё үр дүнг гаргадаг.
Шинэ боломж
Хэдхэн жилийн өмнөөс төмөр мозайка гарч ирсэн юм. Түүнийг янз бүрийн төрх, хэлбэртэй металл хавтангаар хийдэг. Шигтгээний ямар хэлбэрийг сонгох нь захиалагч ба гүйцэтгэгчийн үнэлэмжийн хэрэг. Мөн янз бүрийн арга техниктэй шигтгээг нэг интерьерт хослуулж болно. Хамгийн гол нь шигтгээг бүтээхдээ эртний урлагийн орчинд ороод ирсэн мэм сэтгэгдлийг гаргаж ирэх нь чухал.

Фэн-шуй



Баяжихийн тулд хятадууд 2000 жилийн өмнөөс Фэн-шуйн урлагт ханджээ. Бид ч өнөөдөр түүнтэй зах зухаас нь таньлцья.
- Цэвэр ариун байх нь баялагийн үндэс
Фэн-шуй гэдэг нь "салхи ба үс" гэсэн утгыг илэрхийлэх хятад үг болой. Яг энэ хоёр хүчийш амьдралын хөдөлгөгч гэж тооцож иржээ. Ус мөнгийг илэрхийлэх учир ус гойжин урсвал мөнгө урслаа гэж үзэх учир хамгийн түрүүнд гэр орныхоо сантехникийг засварлаж, тосгуураа үргэлж таглаатай байлга. Дараа нь гэр орноо цэвэрлэ. Хог новш зогсонги эрч хүчийг барьж байх учир мөнгө орж ирхэд үргэлж саадтай. Олон жил хэрэглэгдээгүй хог новшоо хаях хэрэгтэй. Хуучнаа хадгалах нь ирээдүйн итгэлийг алдагдуулдаг. Хэдэн жил өмсөөгүй хувцас хунараа хэрэгтэй хүнд өгчихвөл муудахгүй. Хог хураан зайлуулахдаа "хуучин нь зайлж шинэ нь ирнэ" гэдэг уншлага хийдэг гэнэ. Гэрт маажиг гутал, хагархай сав байх ёсгүй. Гэрийн тавилгийн байрлалыг ядаж жилдээ нэг удаа сольж бай. Тэднийг хөдөлсгөснөөр та тэнд зогсонги буй эрч хүчийг хөдөлгөж байгаа гэсэн үг. Зочид ирээд "аятай сайхан" гэсэн үг хэлж буй бол байдал сайн тал руугаа хөдөллөө гэж ойлгож болно.
-Замын эхэнд
Коридорын өрөөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Тэнд заавал толь байх ёстой. Учир нь толь зочил буюу таныг уур уцаартай ирэх үед чинь сөрөг эрч хүчийг татдаг. Сэтгэл тогтворгүй, уур уцаартай байхдаа толинд харахад сөрөг энергийн зарим нь түүнд ороод зайлах учиртай. Гэрээсээ гараад буцаад ямар нэгэн зүйл авахаар орж ирээд ч толинд харахгүй бол зам тодорхойгүй болно гэж ярих ч бий. Орох хаалганыхаа эсрэг толь өлгөж болохгүй бөгөөд аз тусаад эргээд ойгдон гарч явдаг гэнэ. Харин тэнп улаан алтан өнгийн зураг, дурсгал өлгөдөг аж. Гэрэл гэгээний талаар бас бодох хэрэгтэй. Гэрт гэрэл гэгээ ихтэй бол мөнгө заавал орж ирнэ гэдэг юм байна. Хивсэн доороо хатаасан хагд, далайн ургамалын хэсгийг хийхэд мөнгө татдаг гэж ярьдаг.
-Азын тэжээгч
Гал тогоо гэр бүлийг тэжээгч. Амьдралаа сайжруулна гэвэл түүний талаар анхаарах хэрэгтэй. Хөргөгчнөөсөө хатаж муудсан хоолны үлдэгдлийг зайлуул. Түүнимйг дандаа шинэ бүтээгдэхүүнээр дүүргэж байгтун. Нэг шил оргилуун дарс хадгалж бай. Амьдралын аз хэзээ ч ирж магад. Цахилгаан пийшингээ ямагт цэвэр байлгавал зүгээр. Түүний шүүгээнээс хоосон таг, хуучин сав суулгыг зайлуулах хэрэгтэй. Пийшингийн хайруулыг ээлж дараалан зөв асааж байх ёстой. Хоолны дараа аяга саваа шууд угааж бай. Хогийн хогтой шөнө үлдээж болохгүй. Хог байнга газарт сөрөг энерги цуглуулдаг. Хоолны ширээнд тавагтай идээ ямагт байж байг. Гал тогооны хананд хоол хүнсний зурагтай натрюморт өлгөөтэй байж байвал сайн.
-Ид шидийн талбай
Буратино мөнгө ургуулах гээд байдгийг санаж байна уу? Хоосон ч зүйл биш гэнэ. Есөн шинэ дэвсгэртийг улаан дугтуйнд хийгээд дээр нь ургаж буй цэцгийн сав тавьдаг. Саваа алтан өнгөөр будвал улам сайн гэх. Түүнийг баян чинээлгийн орчинд байрлуулаад хүлээж байхад мөнгө өөрөө ирнэ. Үр дүнтэй гэдэг юм байна лээ.

Эйнштэйний хэлсэн хөгжилтэй 10 сургамж

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2.Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.

4.Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5.Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.

6.Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

7.Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8.Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9.Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!

10.Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.