Wednesday, March 31, 2010

MOZAIKA

Шигтгээ хэзээ ч зогсонги харагддаггүй. Дүрслэл жижиг хэсгүүдэд хөтлөгдөн хөдөлгөөнд байдаг.
Чулуу, ваар, шилний хэлтэрхий хэсгүүдээ угалзлах урлаг эртнээс мэдэгдэж ирсэн юм. Эртний Ромд олон нийтийн бар барилгаас эхлэн нэртэй хүмүүсийн өргөө хүртэл шигтгээгээр чимэглэгдсэн байв. Византийн эзэнт улсад библийн сэдэвтэй монумент шигтгээ сүм хийдийн гол чимэг нь болж байлаа. Олон зууны турш шигтгээний урлаг уналт, сэргэлтээр явж ирсэн юм. Михаил Ломоносов энэ мартагдсан урлагийг ХVIII зуунд Орост сэргээж байлаа.
Хоёр дахь төрөлт
Орчин үед техникийн хөгжлийн буянаар шигтгээний урлаг өнөөдөр ээлжит цэцэглэлтдээ ороод байна. Түүний ашиглалт ер бусын өргөн хэмжээтэй. Цөөхөн хүний "өмч" байсан урлаг чимэглэлийн хамгийн моодны хэлбэр болоод байна. Шигтгээг интерьерт хэрэглэхээс гадна байр байшингийн нүүрэн талыг гоёход ашиглах болжээ. Түүнийг мебель, камин зуухны чимэглээс ч харж болно. Энэ урлаг ямарч стилийн интерьерт хамгийн их таардаг. Дэгжин гоё даруухан өнгийн ургамлын, геометрийн цэгцтэй хээ, өнгийн хувирал... Сонголт зөвхөн байрны ерөнхий стиль, өрөөний зориулалт мэдээж хэрэг дизайнерийн сэтгэмжээс хамаарна.
Шигтгээ хэзээ ч зогсонги харагддаггүй. Дүрслэл жижиг хэсгүүдэд хөтлөгдөн хөдөлгөөнд байдаг. Шигтгээнд тусах нарны гэрэл ч тэр хөдөлгөөнийг нь улам ихэсгэнэ. Үзэгчид зураачийг даган өөрсдөө зураглалыг цуглуулж буй мэт. Уран зургийг бодвол мозайка урт настай. Үүний гэрч нь эртний маструудын хадгалагдаж ирсэн бүтээл болно.
Сонгомол төрөл
Хийгдэж буй материалаасаа болон шигтгээ янз бүр байдаг. Византид дэлгэрсэн сонгодог шигтгээ өнгөт шилээр бүтээгдсэн байв. Түүний нууцыг тухайн цагтаа Ломоносов тайлсан түүхтэй. Өнгөт шилний үйлдвэрлэл үнэндээ энгийн биш. Батаргасан шилэнд металлын исэлдийг хольдог. Тэр хольцийг нэг хоногийн турш тусгай зууханд чанадаг. Тийм ч учираас өнгөт шил бат бэх, -30-аас +150 градусын темпертурыг даадаг. Цаг хугацаа өнгөрсөн ч өнгө зүсээ алдахгүй. Өнгөт шилний хэсэг бүр нь өөрийн өнгөтэй бөгөөд бусдаасаа ялгагдана. зураачид жинхэнэ том бүтээл хийхийн тулд өнгөт шилийг гочлон сонгодог.
Шилэн шигтгээний олон арван өнгийн сонголт өдгөө түүнийг хамгийн моодны болгож өгдөг.
Хэврэг шилнээс...
Өнгөт шилнээс энгийн шил мэдээж хэврэг. Гэхдээ үйлдвэрлэл нь хямд, хөдөлмөр бага шаардана. Шатаасны дараа хангалттай бэхжих боловч түүнийг шат болон ачаалал ихтэй шалан дээр шигтгэхгүй. Өнгөт шилийнхээ адил ус үл нэвтрүүлэх учир угаалгын өрөө, сауна, усан сангийн чимэглэлд шилэн шигтгээ тохиромжтой. Тиймээс ч шилэн шигтгээг тэнд их ашиглах болжээ. Унтлагын болон коридор, гал зуухны чимэглэлд хэрэглэхэд бас л тохирох боловч эдгээрийн дизайнд шилэн шигтгээг нэг их хэрэглээд байдаггүй.
Шилэн шигтгээний өнгө бараг хязгаарлалтгүй. Өнөөдөр алтадмал өнгийн шил ихээхэн эрэлттэй. Тэр нь интерьерт тансаг төрхийг гаргаж өгдөг. Orsoni, Trend хоёр тунгалаг шилнүүдийг хооронд байрлууллах 24 каратын алтан фольгаг үйлдвэрлэж байна. Цэнхэр болон ногоон өнгийн үнэт чулууг санагдуулам шилтэй хослуулахад алтан шил их тохирдог.
Бүгдэд таарах ваар шаазан.
Вааран мозайка шилэн шигтгээнээс дутахгүй алдартай. Тэр мөн л байр байшингийн хана, туурга, шал, тааз, шат болон гадаад ландшафтын дизайнд их тохиромжтой. Өндөр температурт шатаашдсаны дараа ваар шаазан маш бат бэх, ус үл нэвтрүүлэх чанартай болдог. Вааран шигтгээний гадаад хэсэг нь тунгалаг, өнгө оруулсан, барзгар эсвэл гөлгөр, эртний цагийнх гэж хэлэгдэхээр хагаралт цуурулттай янз бүр байдаг. Өнгөлөх сайн чимэглэлийг түүнээс бүтээж болно.
Флоренциэс гаралтай
Хамгийн үнэтэй, ажил их шаардагдах шигтгээний технологийг XVI зуунд Флоренцид гаргаж иржээ. Тийм мозайкийг хаш, болжин, ногоолин зэрэг өнгөт чулууны хавтангуудаар бүтээдэг ажээ. Өнөөдөр дизайнерууд флоренцийн мозайкийг интерьер дээр багагүй ашигладаг. Энэ техникээр шалан дээр шигтгээн хивс эсвэл ханын зураг бүтээхэд хамгийн гоё үр дүнг гаргадаг.
Шинэ боломж
Хэдхэн жилийн өмнөөс төмөр мозайка гарч ирсэн юм. Түүнийг янз бүрийн төрх, хэлбэртэй металл хавтангаар хийдэг. Шигтгээний ямар хэлбэрийг сонгох нь захиалагч ба гүйцэтгэгчийн үнэлэмжийн хэрэг. Мөн янз бүрийн арга техниктэй шигтгээг нэг интерьерт хослуулж болно. Хамгийн гол нь шигтгээг бүтээхдээ эртний урлагийн орчинд ороод ирсэн мэм сэтгэгдлийг гаргаж ирэх нь чухал.

No comments:

Post a Comment