Friday, May 7, 2010

Алдрын титэм

Итгэж ядахуй бүрд сэтгэл минь шаналдаг
Эргэцүүлж шүүх болгонд зүрх минь өвддөг
Үзэн ядаж, уур омог бадрахуй цагт
Үйл хэрэг, оршихуйн утгаа алддаг.
Найдаж итгэсний төлөө хүмүүс намайг хуурсаар
Надаас урвагчид үйлийн үрд тэрсэлсээр
Бодол ухаан бие сэтгэл минь өөрийн эрхгүй
Болж буй явдал, амьдарлын дунд шаналсаар
Ийм байхад би яаж түвшин аж төрөх вэ?
Эсвэл энэ миний буруу ташаа бодол уу?
Тийм байж болноо, би ойлгоогүй байж ч мэднэ.
Тэглээ ч хууртах тусмаа би итгэнэ
Тэрс явдалтан, нүгэлт үйлтэн цөмий нь уучилна
Тиймэ, намайг үзэн ядагчийг би хайрлаж чадна
Урсах нулимсыг тань алгаараа арчих хэр нь
Урван тэрсэлж, цааш нь алхагчдыг инээж угтаарай
Халуун гараа цээжин дээр тавина уу, Эцэг минь
Хал зовлон туулж, гуниг шаналан амссан намайг
Хараад л ойлгоноо, гар чичэрч, зүрх минь догдолж байна.
Хайр гэдэг үнэхээр шаналан юмаа
Хайрын хүчээр гэлээ ч дайснаа би ялсаан
Хайрлан хайрласаар та ч бас суутан болноо
Арсалдагч хэнийг ч хайр ивээлээр ялах таньдаа
Алдрын титэм зүүж, мөнх хутгийг ерөөнөө би!
Др. Сон Мён Мүүн
17 насандаа бичсэн.

No comments:

Post a Comment